Танилц: Эрэн сурвалжлагдаж буй 69 дидломатуудын нэрс

Админ
2019/09/30

УИХ-ын гишүүн, Гадаад бодлого, аюулгүй байдлын байнгын хорооны дарга Т.Аюурсайхан гэмт хэрэгт холбогдож эрэн сурвалжлагдаж, хууль бус наймаанд нэр холбогдсон монгол дипломатуудын талаар мэдээлж, эрэн сурвалжлагдаж буй 69 дидломатуудын нэрсийг зарлалаа. 

 

Тэрбээр “Хилийн чанадад дипломат төлөөлөгчдийн газарт ажиллаж байхдаа хууль бус наймаанд оролцсон хүмүүсийн мэдээллийг өмнө нь бас өгч байсан. Туайн үед маш нууцын зэрэглэлтэй байнгын хороонд ирсэн байсан.  Харин энэ удаа нууцын зэрэглэлгүй хүлээж авсан. Нийт 69 иргэний мэдээлэл байна.

 

Зарим нь  дипломат төлөөлөгчдийн газарт, өөрөөр хэлбэл Гадаад хэргийн яаманд харьяалагддаг хүмүүс. Зарим нь төрийн албанд харьяалагдаж өнөөдрийг хүртэл ажиллаж байгаа хүмүүс. Зарим нь улс төрийн намуудын тодорхой удирдах дээд түвшний хүмүүс. Зарим нь албан пасспорт ашиглаж хууль бус наймаа хийсэн иргэд. Энэ хүмүүсийг Польшийн цагдаагийн газраас гэмт хэрэгт холбогдуулж эрэн сурвалжилж байгаа. Гэтэл одоо хүртэл тэд дипломат албанд, төрийн албанд, улс төрийн намд байна" гэлээ.

 

 

 


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна