Дунд, ахлах ангийнхан арванхоёрдугаар сарын 22-ноос амарч эхэлнэ

Сэтгүүлч
2025/12/15

Бага ангийн сурагчын амралт энэ оны арванхоёрдугаар сарын 15-наас эхлэж байна. Тэд 2026 оны нэгдүгээр сарын 26-ны даваа гарагт хичээлдээ эргэн орох бөгөөд нийт зургаан долоо хоног амрах юм.

Харин дунд болон ахлах ангийн сурагчид арванхоёрдугаар сарын 22-ноос амарч эхэлнэ. Гэхдээ амралтын эхний долоо хоногт хичээл цахимаар үргэлжлэх аж.

Боловсролын яамнаас мэдээлснээр 2025–2026 оны хичээлийн жил өмнөх жишгийн адил гурван улирлын бүтэцтэй байна. Энэ хичээлийн жилд өвлийн амралтыг нэг долоо хоногоор сунгаснаараа онцлог бөгөөд үүнтэй холбогдуулан 2026 оны зургаадугаар сарын хичээлийн хуваарьт өөрчлөлт оржээ. Тодруулбал, сурагчид зургаадугаар сарын 8–12-ны өдрүүдэд хичээллэх юм.


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна