С.АМАРСАЙХАН: Шаардлагатай гэвэл буруутай хүмүүст хариуцлагын асуудал яригдана

Админ
2019/10/07

Сайжруулсан түлш түлсэн иргэд угаартаж, нас барсан гэх асуудал гарсантай холбогдуулан нийслэлийн холбогдох байгууллагууд яаралтай арга хэмжээ авч ажиллаж буй. Сайжруулсан түлшнээс дээж авч, гурван ч лабораторид шинжлүүлж, стандартын шаардлага хангасан гэдгийг мэдэгдээд байгаа. Тэгвэл энэ асуудлын талаар Нийслэлийн Засаг дарга С.Амарсайхан байр сууриа илэрхийлжээ.

 

Тэрбээр  “Юуны түрүүнд эрдэнэт хүний амь нас эрсэдсэнд харамсаж байна. Ар гэрийнхэнд нь эмгэнэл илэрхийлье. Бид хамгийн түрүүнд нэмж хүний эрүүл мэнд хохирохгүй байх талаас нь бүх шаардлагатай арга хэмжээг авч ажиллаж байна. Бид галлагаатай холбоотой зөвлөмж зөвлөгөөг өгөөд л байгаа.

 

Харин иргэдэд хэр хүрч байгаа вэ гэдэг асуудал л байгаа байх. Шинэ түлш учраас яаж галлах, үнсээ хэрхэн гаргахаас эхлээд зөвлөмж, зөвлөгөөг хангалттай өгөх ёстой.  Энэ сарын 1-ний өдөр би нийслэлийн бүх байгууллагыг онцгой горимд шилжүүлж, ажиллаж байна. Энэ хүрээнд заавар зөвлөгөө өгөх ажлыг хийж байгаа. Гэвч харамсалтай нь ийм хэрэг явдал гарлаа.  Шаардлагатай гэвэл буруутай хүмүүст хариуцлагын асуудал яригдаж л таараа. Одоо бол нөхцөл байдал юунаас болов гэдгийг л тодруулах нь нэн түрүүний ажил” гэсэн байна. 
 


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна