ААВ ХҮҮ хоёрын аминд хүрсэн баавгайг УСТГАНА

Админ
2019/10/07

Сэлэнгэ аймгийн Ерөө сумын нутаг Могойт хэмээх газарт энэ сарын 3-ны өдөр Сибирийн хар баавгай малчин айл руу халдаж, аав, хүү хоёр амиа алдсан харамсалтай хэрэг гарсан. Энэ хэргийн талаар манай сурвалжлах баг Байгаль орчин, аялал жуучлалын яамнаас тодруулахад "Хоёр хүний аминд хүрсэн баавгайг устгана. Ийм хууль, эрх зүйн орчин нь нээлттэй байдаг. Түүнээс тааралдсан баавгай болгоныг устга гэдэг чиглэл хэзээ ч өгөхгүй. Өмнө нь хүрэн баавгай идэш, тэжээлийн хомсдолд орж хот суурин газарт орж ирж байсан тохиолдол бий. Хүн барьсан тохиолдол ч бүртгэгдсэн байдаг" гэх мэдээллийг өглөө. 


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна