Эрчим хүчний сайд асан М.Сономпил шүүгдэж байна

Админ
2019/10/08

Эрчим хүчний сайд асан М.Сономпилийг албан тушаалын эрх мэдлээ урвуулан ашиглаж албаны эрх ашгийн эсрэг хийх ёсгүй үйлдэл хийж Монгол улсын эрх ашиг, сонирхолд онц их хэмжээний хохирол учруулсан, хахууль авсан гэх хэргээр яллах дүгнэлт үйлдэн шүүхэд шилжүүлсэн. Тодруулбал, түүнийг 2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 4-т заасан "…хахууль авсан…" гэмт хэрэгт тус тус холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, 266 сая төгрөг авсан гэж үзэн ХУД-ийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээр хэлэлцэж гэм буруутайг тогтоон дөрвөн жилийн хорих ял оногдуулсан.

 

Харин М.Сономпил нь Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд хандсан бөгөөд түүний өргөдлийг өнөөдөр 09:00 цагаас эхлэн хэлэлцэж байна.

 

Эрүүгийн хуулийн 22.4 дүгээр зүйл. Хахууль авах: "4.Нийтийн албан тушаалтан хахууль өгөгчийн ашиг сонирхлын үүднээс албаны чиг үүргээ хэрэгжүүлээгүйн хариуд, эсхүл хэрэгжүүлэхгүй байхын тулд, эсхүл гүйцэтгэх ёсгүй үйлдлийг хийсэн, эсхүл хийхийн тулд шууд, эсхүл бусдаар дамжуулан хахууль өгөхийг шаардсан, авсан бол нийтийн албанд томилогдох эрхийг хоёр жилээс таван жил хүртэл хугацаагаар хасаж арван мянган нэгжээс дөчин мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл хоёр жилээс найман жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.

 

 


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна