70 килограм героин тээвэрлэсэн монгол дипломатыг шүүнэ

Админ
2019/10/14

Турк улсын Истанбул дахь Ерөнхий консулын газрын ажилтан Б.Баттүшиг, жолооч С.Эрдэнэбаяр нар 70 килограм героиныг дипломат дугаартай “Мерседес бенз” загварын автомашинаараа тээвэрлэж яваад өнгөрсөн тавдугаар сард саатуулагдсан.

 

Тэгвэл тэдэнд ХБНГУ-ын Дрезден хотын шүүхэд арваннэгдүгээр сарын 25-наас арванхоёрдугаар сарын 18-нд хэлэлцэхээр товлосон байна. Энэ талаар Прокурорын газрынх нь хэвлэлийн төлөөлөгч Юрген Шмит мэдээлэв. Б.Баттүшиг, С.Эрдэнэбаяр нарт прокурорын байгууллагаас яллах дүгнэлт үйлдэн өнгөрсөн наймдугаар сард шүүхэд шилжүүлсэн билээ.

 


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна