Замын цагдаагийн гүүрэн гарцын буцах эргэлтийн хөдөлгөөнийг нээлээ

Админ
2019/10/14

“Замын цагдаагийн газрын ойролцоох гүүрэн гарц барих төсөл”-ийн “U turn” буюу буцах эргэлтийн хөдөлгөөнийг нээлээ.

 

Нарны зам дээгүүр Замын цагдаагийн газрын ойролцоох гүүрэн гарц барих төслийн зам барилгын ажлын эхний ээлжийн буюу 477 у/м, 4 эгнээ зорчих хэсэг бүхий үндсэн гүүрийн барилгын ажлыг дуусгаж, замын хөдөлгөөнийг есдүгээр сарын 16-ны өдөр нээсэн.


 

Тэгвэл олон төвшний огтлолцол бүхий төслийн U turn буюу буцах эргэлтийг замын хөдөлгөөний аюулгүй байдал, хөдөлгөөн зохион байгуулалттай холбоотойгоор зорчих хэсгийн хөдөлгөөнийг нээгээд байна. 

Тухайн эргэлтийн зам барилгын ажил бүрэн дуусаагүй бөгөөд ирэх жил үргэлжлүүлэн хийнэ.

Жолооч нар тухайн замаар зорчихдоо тэмдэг тэмдэглэгээний дагуу анхаарал болгоомжтой хөдөлгөөнд оролцохыг Нийслэлийн автозамын хөгжлийн газраас зөвлөлөө.



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна