“Мах март” үйлдвэрийн байранд нэг хүн ухаан алдаж, 40 хүн хорджээ

Админ
2019/10/28

Баянхонгор аймгийн төвд үйл ажиллагаа явуулдаг “Баянхонгор констракшн” компанийн “Мах март” үйлдвэрийн ажилчид хордсон тохиолдол өнгөрсөн баасан гаргийн 09.30 цагийн орчимд гарчээ.

 

Тодруулбал үйлдвэрийн байранд нэг хүн ухаан алдаж, 40 хүн хордсон байсан учир ажилчдыг нэн даруй эмнэлэгт хэвтүүлэн, хордлого тайлах эмчилгээ хийжээ. 

 

Улмаар аймгийн Мэргэжлийн хяналтын газрынхан “Мах март” үйлдвэрийн үйл ажиллагааг зогсоож, хяналт шалгалт явуулахад агуулах, зооринд хөргүүрийн зориулалтаар ашигладаг ферон R-22 хэмээх бодис алдагдсаны улмаас ажилчид хордсон байж болзошгүй гэсэн урьдчилсан дүгнэлт гарсан байна. 

 

Мэргэжлийн хяналтын, Цагдаагийн, Онцгой байдлын газрынхан хамтран үйлдвэрт үзлэг, шинжилгээ үргэлжлүүлэн хийж байгаа аж.


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна