Танилц: ТЕГ-ын дарга асан Б.Хурц нарын өмгөөлөгчид Ерөнхийлөгч болон ҮАБЗ-д гаргасан хүсэлт

Админ
2019/10/28

ТЕГ-ын дарга асан Б.Хурц, УЕП-ын орлогч асан Г.Эрдэнэбат нарын өмгөөлөгч болох Монголын өмгөөлөгчдийн холбооны гишүүн Б.Мэргэн, Ц.Туяа, Э.Хашчулуун нар өнөөдөр мэдээлэл хийсэн. Тэд Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулгад С.Зориг агсны амь насыг хөнөөсөн хэргийн 36 хавтаст хэргийг бүхэлд нь нууцаас гаргаж өгөөч гэдэг хүсэлтээ албан ёсоор гаргаж байгаагаа мэдэгдсэн.

 

Энэ талаар хууль Б.Мэргэн "С.Зориг агсны амь насыг хөнөөсөн хэргийн 36 хавтаст хэрэгт 1500 орчин хуудас материал байгаа. Бид уг хавтаст хэрэгтэй танилцаж хийсэн тэмдэглэлээ гарахдаа хураалгаж байгаа нь хэргийг өмгөөлөхөд түвэгтэй байдлыг үүсгэж байгаа. Бид хэргийн нууцтай холбоотой мэдээллийг огт гадагш нь гаргаагүй. Гэтэл зарим улс төрчид зориудаар уг хавтаст хэргийн мэдээллийг дэлгэж байна" хэмээн мэдэгдсэн юм.

 

  ТЕГ-ын дарга асан Б.Хурц нарын өмгөөлөгчдийн зүгээс МУ-ын Ерөнхийлөгчид болон ҮАБЗ ийн гишүүдэд хандсан хүсэлтийг хүргэж байна.

 

 

 

 


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна