СТА Л.Нурбуланд амьдрал бэлэглэх "Дулаан сэтгэл" сайн үйлсийн үзэсгэлэн зохион байгуулагдана

Админ
2019/10/28

Жүжигчин Л.Нурбуланыг алдарт алиалагч Латиф агсны хүү гэдгээр нь хүмүүс сайн мэддэг. Жүжигчин, алиалагч Л.Нурбулан хүнд өвчний улмаас ХӨСҮТ-д хэвтэн эмчлүүлж буй. Тэрбээр уушигны буглаа гэсэн оноштой хагалгаанд орж амжилттай болсон ч хагалгааны дараа өвчин нь хүндэрч, БНХАУ-д эмчлүүлэх шаардлагатай болсон. 

 

 

Тэгвэл бүх хүүхдүүдийн хайртай алиалагч, жүжигчин СТА Л.Нурбуланд амьдрал бэлэглэх "Дулаан сэтгэл" сайн үйлсийн үзэсгэлэн зохион байгуулагдахаар болжээ. Үзэсгэлэнд нийт 50 гаруй бүтээл тавигдах бөгөөд хямд үнээр борлуулагдах аж. Үзэсгэлэн Зайсан Hill-д 2019 оны 10 сарын 29-д 17 цагт болно. 


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна