Б.Амархүүг өнөөдөр шүүнэ

Админ
2019/10/29

ОХУ-ын Буриад улсын гавьяат жүжигчин, дуучин Б.Амархүүд холбогдох хэргийн шүүх хурал өнөөдөр Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд 14.00 цагт товлогджээ.

 

Түүнийг ЦЕГ-ын Хар тамхитай тэмцэх газрын алба хаагчид өнгөрсөн есдүгээр сарын 20-нд шилжих шөнө ШШГЕГ-ын харьяа Цагдан хорих 461 дүгээр ангид цагдан хорьсон.

 

Тэрбээр өөрийн эзэмшлийн авто машиндаа хар тамхи хэрэглэж байхдаа үйлдэл дээрээ баригдсан юм.

 

Түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7.1 дүгээр зүйлд зааснаар мансууруулах болон сэтгэцэд нөлөөлөх эм бэлдмэлийг бэлтгэж, бусдад худалдсан гэх үндэслэлээр яллах дүгнэлт үйлджээ.


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна