Иргэн Ц.Чинбатын “Оюутолгой” ХХК-ний гадаа зарласан өлсгөлөнг хүчээр тасалдуулжээ

Админ
2019/10/29

Илүүдэл жинтэй гэдэг шалтгаанаар Оюутолгой ХХК ажил авахаас татгалзсанд гомдолтой байгаа иргэн Ц.Чинбат энэ сарын 21-нээс эхлэн өлсгөлөн зарласан талаар бид мэдээлсэн.

 

Тодруулбал тус компани нь 100 кг-ээс дээш жинтэй хүнийн ажил авахыг дотоод журмаараа хориглодог нь иргэн Ц.Чинбатын эрхийг зөрчөөд байгаа юм. Энэ талаар Хүний эрхийн үндэсний комисс “Хүний эрх зөрчсөн үйлдэл” гэх дүгнэлтийг гаргасан байдаг. Гэтэл өнөөдрийг хүртэл иргэн Ц.Чинбатыг ажилд аваагүй бөгөөд байрныхаа гадаа зарласан өлсгөлөнгийг нь хүчээр тасалдуулжээ.


Өнгөрсөн бямба гарагт буюу өлсгөлөн зарласнаас хойш 6 дахь өдрийн үдээс хойш иргэн Ц.Чинбатыг Сүхбаатар дүүргийн Засаг даргын захирамжаар өлсгөлөнг нь хүчээр зогсоож, албадан эмчилгээнд хамруулсан байна.

 


Ц.Чинбат уг үйлдэлийг “Хүний үг хэлэх, үзэл бодлоо илэрхийлэх эрх чөлөөнд халдсан хэрэг. Оюутолгой компаний захиалгаар ийм үйлдэл хийлээ” хэмээж байна.

 

 

  


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна