Дуучин Б.Амархүү шүүх хуралд хоёр өмгөөлөгчтэй оролцож байна

Админ
2019/10/29

ЦЕГ-ын Хар тамхитай тэмцэх газрын алба хаагчид 2019 оны есдүгээр сарын 20-нд шилжих шөнө ОХУ-ын Буриад улсын Гавьяат жүжигчин, дуучин Б.Амархүүг ШШГЕГ-ын харьяа Цагдан хорих 461 дүгээр ангид цагдан хорьсон байдаг.

 

Тэрбээр өөрийн эзэмшлийн авто машиндаа хар тамхи хэрэглэж байхдаа үйлдэл дээрээ баригдсан гэх. 

 

Тэгвэл түүнд холбогдох хэргийн шүүх хурал Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд яг одоо болж байна. Тэрбээр шүүх хуралд Н.Намжилцогт, Ц.Туяа гэх хоёр өмгөөлөгчтэй оролцож байна. 


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна