Хогийн цэгээс малын гүзээ түүж, нийслэл рүү тээвэрлэдэг байжээ

Б.Ариунзаяа
2019/10/29

Нийслэлд зарагдаж буй малын дайвар бүтээгдэхүүнүүдийн зарим нь хогийн цэгээс зөөвөрлөгдсөн байх магадлалтай байна.

 

Тодруулбал Дундговь аймгийн Мэргэжлийн хяналтын газарт өчигдөр /2019.10.28/ “Аймгийн хогийн цэгээс малын гүзээ түүж тээвэрлэж байна” гэсэн гомдол мэдээлэл иржээ.

 

Уг дуудлагын дагуу мэргэжлийн байцаагчид очиж шалгахад иргэн Б нь хогийн цэг дээрээс гүзээ түүж Улаанбаатар хотруу тээвэрлэж байсан нь тогтоогджээ. Улмаар тухайн иргэнийг холбогдох хуулийн дагуу Цагдаагийн байгууллагад шилжүүлсэн байна. 

 


Иймд хувь хүний гар дээрээс, гарал үүсэл нь тодорхойгүй малын гаралтай хүнсний түүхий эд бүтээгдэхүүн худалдан авахгүй байхыг сэрэмжлүүлж байна.
 


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна