Засгийн газрын хуралдаан дээр урд шөнийн гүйцэтгэх ажиллагааны талаар мэдээлэл сонсоно

Админ
2019/10/30

Засгийн газрын хуралдаан 08:00 цагт эхэлсэн бөгөөд хуралдаанаар хэд хэдэн асуудал хэлэлцэхээр төлөвлөжээ. 

 

Мөн урд шөнө Прокурорын байгууллагын удирдлага дор Тагнуулын ерөнхий газар, Цагдаагийн ерөнхий газар зэрэг хуулийн байгууллага хамтарсан гүйцэтгэх ажиллагаа явуулсан билээ.

 

Энэ хүрээнд олон тооны хүмүүсийг саатуулах, шалгах ажиллагаа одоо ч үргэлжилж байгаа юм.

 

Тиймээс Засгийн газар яг одоо энэ асуудлыг хэлэлцэж, холбогдох албаныхнаас мэдээлэл сонсч байна.

 

Хэлэлцэх асуудалЗасгийн газрын гишүүн
1.Тогтоолын хавсралтад өөрчлөлт оруулахН.ЦЭРЭНБАТ
2.Санхүүгийн хамтын ажиллагааны хэлэлцээрийг соёрхон батлах тухай хуулийн төсөлЧ.ХҮРЭЛБААТАР
3.Улсын Их Хурлын гишүүн Н.Цэрэнбатын санаачлан боловсруулсан Үл хөдлөх эд хөрөнгийн албан татварын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төсөл

 

Ц.НЯМДОРЖ

4.   ММэргэжлийн боловсрол, сургалтын талаар авах зарим арга хэмжээний тухайС.ЧИНЗОРИГ
5.Үндэсний хөтөлбөр батлах тухайС.ЧИНЗОРИГ
6.Хөрөнгө гаргах тухайХ.БАДЕЛХАН
7.Төрийн зарим чиг үүргийг төрийн бус байгууллагаар гүйцэтгүүлэх тухайЁ.БААТАРБИЛЭГ
8.Инновацийн төсөл бүртгэх журам батлах тухайЁ.БААТАРБИЛЭГ
9.Хөрөнгө гаргах тухайЧ.УЛААН
10.Хөрөнгө гаргах тухайЦ.ДАВААСҮРЭН
11.Тогтоолын хавсралтад өөрчлөлт оруулах тухайД.САРАНГЭРЭЛ
12.Бусад асуудал*У.ХҮРЭЛСҮХ

Танилцуулах асуудал

14.Батлан хамгаалахын сайдын гадаад томилолтын дүнгийн талаарН.ЭНХБОЛД
15.Монгол Улсын Шадар сайд Шанхайн хамтын ажиллагааны байгууллагын хуралдаанд оролцох талаарД.ЦОГТБААТАР
16.Гадаад харилцааны сайд олон улсын үзэсгэлэнд оролцох талаарД.ЦОГТБААТАР

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна