“Петрочайна Дачин тамсаг” компани яагаад ТЭРБУМ ТӨГРӨГӨӨР торгуулав

Админ
2019/10/31

Дорнод аймагт үйл ажиллагаа эрхэлдэг “Петрочайна Дачин тамсаг” компанид 1 тэрбум төгрөгийн торгууль тавьжээ.  

 

Тус компани нь өөрийн үйл ажиллагаанд шаарагдах бараа ажил үйлчилгээ худалдан авах, туслан гүйцэтгэгч сонгохдоо Монгол Улсад бүртгэлтэй татвар төлөгч аж ахуйн нэгжид давуу эрх олгодоггүй, газрын тос олборлохтой холбоотой холбогдох бичиг баримтыг хятад, англи хэлээр хөрвүүлсэн нь Монгол хэлээр байх хуулийг зөрчжээ.

 

Тодруулбал хөрөнгө оруулалт борлуулалттай холбоотой орлогыг арилжааны банкаар дамжуулан гүйцэтгэнэ, санхүүгийн тайлан ил тод байна гэснийг,  Монголбанкаар гүйлгээг дамжуулах ёстой атал БНХАУ-ын Банк оф Чайна-гаар гүйлгээг дамжуулсан зэрэг зөрчил илэрчээ. Тиймээс  тус компанид 1 тэрбум төгрөгийн торгууль тавьжээ.

 

 


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна