Монголын Үндэсний фронтыг олон нийтийг өдөөн турхирвал ТЕГ арга хэмжээ авахаа мэдэгдлээ

Админ
2019/11/15

Тагнуулын  ерөнхий газар /ТЕГ/-ын дарга Д.Гэрэл өчигдөр "Монголын үндэсний фронт" нэгдэлд албан шаардлага хүргүүлжээ. 

 

Тус албан шаардлагад "Монголын үндэсний фронт" гэх албан ёсны бүртгэлгүй нэгдлийн удирдагчдыг Үндсэн хуульт төрийн байгууллагын эсрэг үйл ажиллагаа явуулах, гэмт хэргийн шинжтэй үйлдэлд олон нийтийг уриалах, өдөөн турхирах аливаа үйлдэл гаргахгүй байхыг шаардаж, хэрэв эдгээрийг зөрчсөн тохиолдолд Тагнуулын байгууллагад хуулиар олгосон эрх хэмжээний хүрээнд арга хэмжээ авахыг мэдэгдсэн байна.


АЛБАН ШААРДЛАГА

 


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна