С.Амарсайхан: Төрийн албаны хэрэгцээний автомашиныг хувьдаа болон бусдад ашигласан тохиолдолд ажлаас чөлөөлнө

Админ
2019/11/16

Төрийн албаны зөвлөлөөс Цагдаагийн ерөнхий газартай хамтран Улсын нэгдүгээр сургууль, Орос Монголын хамтарсан гуравдугаар сургууль "British school of English", "Орчлон" зэрэг таван сургууль дээр гэнэтийн хяналт шалгалт хийхэд ихэнх нь хүүхдүүдээ төрийн албаны автомашинаар хүргэж өгдөг болох нь илэрсэн.

 

 Төрийн албаны тухай хуульд "Төрийн захиргааны болон үйлчилгээний албан хаагчийн ёс зүйн дүрэм"-ээр төрийн байгууллагын эд хөрөнгийг хувийн зорилгоор ашиглахыг хориглосон" гэж заасны дагуу төрийн албан хаагчид албаны автомашиныг хувийн хэрэгцээнд ашиглаж буй нь ийнхүү гэнэтийн шалгалтаар тогтоогдсон байдаг. 

 

Тэгвэл Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Амарсайхан энэ сарын 15-ны өдөр захирамж гаргажээ. Тус захирамжинд  төрийн албаны хэрэгцээнд ашиглах зориулалттай автомашиныг хувьдаа болон бусдад ашигласан тохиолдолд албан хаагчийг ажлаас чөлөөлөх хүртэл арга хэмжээ авахаа үүрэг болгосон байна. 

 

 


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна