Э.Цэрэндолгор УИХ-ын гишүүн Н.Номтойбаярын хүү Н.Мөнгөншагайг гүтгэснийг тогтоолоо

Админ
2019/11/20

"Цэнхэр үст" Э.Цэрэндолгорт холбогдох иргэний хэргийг шүүх хэлэлцэж, шийдвэр гаргажээ. Түүнийг нэр төрд халдсан гэх гомдлыг УИХ-ын гишүүн Н.Номтойбаярын хүү  иргэн Н.Мөнгөншагай шүүхэд гаргасан байна.  


Улмаар шүүх хурал Баянзүрх дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхэд өнөөдөр болж, шүүх иргэн Н.Мөнгөншагайгийн нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэлээ.

 

Өөрөөр хэлбэл Э.Цэрэндолгорт холбогдох “Нэр төр сэргээлгэх, мэдээг тараасан хэлбэр, хэрэгсэл, эсхүл өөр хэлбэр, хэрэгслээр няцаахыг хариуцагчид даалгах” тухай иргэний хэргийг хянан хэлэлцээд Иргэний хуулийн 21 дүгээр зүйлийн 21,2 497 дугаар зүйлийн 497.1, 511 дүгээр зүйлийн 511.2- т зааснаар нэмэмжлэлийг хангаж, иргэн Э.Цэрэндолгор иргэн Н.Мөнгөншагайгийн нэр хүндэд халдсаныг тогтоосон байна.

 


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна