Ослын буулт хийсэн МИАТ-ийн онгоц таван цагийн дараа хөөрлөө

Админ
2019/11/21

УБ -Бээжин, Бээжин-Улаанбаатар чиглэлийн ОМ-223 чиглэлийн МИАТ-ын онгоц өнөөдөр өглөө ослын буулт хийсэн талаар бид мэдээлсэн. Тодруулбал өнөө өглөө 07.30 цагт зорчигчдодоо суулгаж эхлэхэд онгоцны үзлэг үйл ажиллагаа хэвийн байжээ. 

 

Гэтэл онгоц хөөрсний дараан тус онгоцны дугуй нь эвхэгдэхгүй байсны улмаар нисэх буудлаас хөөрөөд 30 минутын дараа буюу 08.44 цагт яаралтай ослын буулт хийсэн. 

 

Тэгвэл тус онгоцны дугуйн хэсэгт техникийн үзлэг хийн аюулгүй байдлыг хангаж, 13:43 минутад Бээжингийн чиглэлд хөөрсөн талаар МИАТ компаниас мэдээллээ.

 

Ослын буулт хийснээс хойш УБ -Бээжин, Бээжин-Улаанбаатар чиглэлийн ОМ-223 чиглэлийн онгоц  11:00 цагт хөөрөхөөр төлөвлөсөн ч онгоц эргэж газардсанаас хойш ийнхүү 5 цаг саатсаны дараа хөөрсөн байна. 

 


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна