Д.Одбаярыг чөлөөлөх эсэхийг шийдэх Цэцийн гишүүдийн ХУРАЛ ХААЛТТАЙ явагдаж байна

Админ
2019/11/22

БНСУ-ын онгоцны үйлчлэгч эмэгтэйн биед хүрч бэлгийн дарамт учруулсан хэргээр шийтгүүлж, торгуулсан. Хилийн хориг тавиулсан тэрбээр Үндсэн хуулийн Цэцийн дарга Д.Одбаяр өнгөрсөн долоо хоногт Монголд ирсэн юм.

 

Улмаар тэрбээр албан тушаалаасаа чөлөөлөгдөх хүсэлтээ өгсөн бөгөөд хүсэлтийг өнгөрсөн даваа гаригт /2019.11.18/ хэлэлцэхээр товлосон ч ирц хүрээгүй. Тодруулбал, тус хуралдаанд Үндсэн хуулийн цэцийн дарга Д.Одбаяр болон нэр бүхий гишүүд ирээгүй аж.

 

Тэгвэл Д.Одбаярын өргөдлийг Цэцийн нийт гишүүдийн өнөөдрийн хуралдаанаар авч хэлэлцэхээр товлоод байна. Гэхдээ энэ асуудлыг Цэцийн гишүүд тайван байдалд нухацтай хэлэлцэх шаардлага байгааг харгалзан, хуралдааны хэвийн ажиллагааг хангах үүднээс хаалттай горимоор хийхээр болжээ.

 

Хуралдаанаас гарах шийдвэрийг нийтэд мэдээлэх юм байна. 


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна