Б.Болороо: Ерөнхий сайд У.Хүрэлсүх танд баярлалаа

Админ
2019/11/24

Иргэн Б.Болороо ажил үүргээ гүйцэтгэж яваад харамсалтайгаар амь насаа алдсан нөхрийнхөө хэргийг үнэн зөвөөр шийдвэрлүүлэхийн тулд 12 өдрийн турш төв талбай дээр суулт зарласан.

 

Улмаар Ерөнхий сайд У.Хүрэлсүх, ЦЕГ-ын дарга С.Баатаржав нар  иргэн Б.Болороотой өөрийн биеэр уулзаж, шаардлагыг нь хүлээн авсан. Тэрбээр шаардлагыг Хууль зүйн сайд Ц.Нямдоржид уламжилж, хэргийг хуулийн дагуу шийдвэрлүүлнэ хэмээн амлалт өгсөн юм. 

 

Тэгвэл тэр цагаас хойш Б.Болороогийн нөхрийнх нь хэрэг нэлээд хурцадтай шалгагдаж байгаа талаар тэрбээр өөрийн цахим хуудсанаа бичжээ. 

 

Тэрбээр "Ерөнхий сайд У.Хүрэлсүх танд баярлалаа.

 

Суулт хийж байгаа бүхэн дээр гарч ирж болдоггүй учраас бид 2 дээр гарч ирэхээсээ өмнө хэргийн талаар судлуулж, хэргийн материалтай маш сайн танилцаж, үнэхээр л болохгүй, буруу зүйлийг нь мэдээд гарч ирсэн гэдгийг албаны хүнээс сонссон. Мэдээж буруу зүйл дээр гарч ирвэл энэ хүний өндөр албан тушаал юу болох билээдээ.

 

Үнэхээр маш сайн анхаарч холбогдох сайд, дарга нарт яаралтай судалж, үнэн зөвөөр шийдэх үүрэг өгсөн.

 

Үүний дараа ХЗДХСайд Ц.Нямдоржтой уулзахад тэрээр маш анхааралтай (бүтэн цаг) сонсож, мөрдөн байцаах албаны даргадаа сайн судал их нотой хэрэг байна гэж үүрэг өгсөн.

 

Одоогоор Нийслэлийн Хүнд гэмт хэрэгтэй тэмцэх хэлтэст шалгагдаж байгаа бөгөөд тус хэлтсийн алба хаагч нар маш хурдтай ажиллаж байгаа шүү.

 

Олон хүн сонгуулийн шоу нь болохвы гэж санаа нь зовж байгаа учраас ЕРӨНХИЙ САЙД ШОУДААГҮЙ гэдгийг та бүхэндээ хэлье.

 

Эцэст нь хэлэхэд БУЯНЖАРГАЛ, БОЛОРОО 2 хоёулхнаа байсан бол ийм үр дүнд хүрэхгүй. Тиймээс дэмжсэн, тусалсан, хамт байсан ТА БҮХЭНДЭЭ БАЯРЛАЛАА" гэсэн байна. 

 


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна