Нийслэлийн гол уулзваруудын замын хөдөлгөөнийг түр хаана

Админ
2019/11/28

Тээврийн цагдаагийн албаны  цахим хуудас сүүлийн өдрүүдэд нэлээд иргэдийн анхаарлыг татаад байсан билээ. “2 хоног үлдлээ, 1 хоног үлдлээ” гэх постерууд нь иргэдийн дунд багагүй "яриа" өрнүүлж, таавар таалгасан.

 

Өнөөдөр Тээврийн цагдаагийн албанаас мэдээлэл хийж, учрыг тайллаа. Тус цагдаагийн албанаас жил бүрийн арваннэгдүгээр сарын 29-ний өдрийг зам тээврийн аюул, осолгүй “Хичээх өдөр” болгон зарлахаар болжээ. Учир нь өдөр дэлхий нийт зам тээврийн ослоор нас барсан иргэдэд хүндэтгэл үзүүлдэг уламжлалтай аж.

 

Манай улсад хоногт зам тээврийн ослоор 15-20 хүн гэмтдэг. Нэг хоногт 1-2 хүн зам тээврийн ослоор амь насаараа хохирдог гэсэн статистик байдаг. 


Тиймээс  маргааш зургаа дахь жилдээ зохион байгуулагдах уг өдрөөр 11.00-11.10 цагт нийслэлийн гол уулзваруудын замын хөдөлгөөнийг түр хаахаар болжээ.

 

Энэ хугацаанд түргэн тусламж, цагдаа, онцгой байдлын аврагчид уулзваруудад төлөвлөсөн арга хэмжээгээ хийх юм байна. 


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна