Гол, нуурын мөсөн дээгүүр зорчихгүй байхыг анхааруулав

Админ
2019/11/30

Орон нутгийг зорьж буй иргэдийг гол, нуурын мөсөн дээгүүр зорчихгүй байхыг ОБЕГ-аас анхааруулав.

 

Цаг уур, орчны шинжилгээний газраас ирүүлсэн мэдээгээр Монгол Улсын ихэнх гол мөрөн битүү мөсөн бүрхүүлтэй болсон хэдий ч мөсний зузаан харилцан адилгүй байна.

 

Зарим том нуур бүрэн хөлдөөгүй байгаа аж. Тиймээс хөдөө орон нутагт  зорчихдоо зам товчлох зорилгоор мөсөн дээгүүр явахгүй байхыг анхааруулж буй юм. Мөн бага насны хүүхдийг гол, мөрөн, нуурын мөсөн дээр тоглуулахгүй байх, аж ахуйн нэгж, байгууллагууд амралт зугаалга зохион байгуулахгүй байж, эрсдлээс сэргийлэхийг зөвлөж байна.


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна