Б.ХУРЦ УИХ-ЫН ГИШҮҮН Ж.БАТЗАНДАНГ ШҮҮХИЙН БАЙГУУЛЛАГААР ЭРЭН СУРВАЛЖЛУУЛАХ ХҮСЭЛТ ГАРГАЖЭЭ

Б.Ариунзаяа
2019/12/04

УИХ-ын гишүүн Ж.Батзандан ТЕГ-ын дарга асан Б.Хурцыг С.Зоригийн хэрэг, “Эрдэнэт”-ийн 49 хувьтай холбоотой асуудалд буруутгаж мэдээлэл хийсний улмаас шүүх дээрээ тулсан.

 

Б.Хурцын талаас УИХ-ын гишүүн Ж.Батзанданг ор үндэслэлгүй мэдээлэл цацаж,  нэр төр, ажил хэргийн нэр хүндэд халдсан үндэслэлээр шүүхэд нэхэмжлэл гаргасан. Энэхүү хэргийг Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх хэлэлцэж,  Б.Хурцын талаар хүн хулгайлсан, С.Зоригийг хөнөөсөн хэргийг илрүүлснийхээ төлөө генерал цол хүртсэн, “Эрдэнэт”-ийн 49 хувийг банкинд авч өгөх ажиллагааг гардан зохион байгуулсан, Б.Хурцын бүлэглэлээс маш олон хүн айдастай амьдардаг зэрэг мэдээлэл нь баримттай нийцэхгүй байна үзсэн. 

 

Улмаар  УИХ-ын Ж.Батзанданг дээрх мэдээллүүдийг тараасан хэлбэр, хэрэгслээр няцаах үүрэг хүлээлгэж шийдвэрлэсэн.

 

Гэвч УИХ-ын гишүүн, ШИНЭ намын дарга Ж.Батзандан удаа дараа Б.Хурцаас уучлалт гүйхгүй хэмээн мэдэгдсээр ирсэн юм. Тэгвэл өнгөрсөн даваа гарагт Ж.Батзанданг тус хэрэгтэй холбогдуулан эрэн сурвалжлах тухай шүүхийн шийдвэр гарчээ.

 

Учир нь УИХ-ын гишүүн, ШИНЭ намын дарга Ж.Батзандангийн амьдарч буй хаяг нь тодорхой бус байгаа аж. Тиймээс Б.Хурцын итгэмжлэгдсэн төлөөлөгч О.Санчирбал “Ж.Батзандангийн амьдарч буй хаяг нь тодорхой бус, хаана амьдарч байгаа нь мэдэгдэхгүй байгаа тул түүнийг эрэн сурвалжилж өгөхийг хүсчээ. Улмаар Хан-Уул дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүх хүсэлтийг ёсоор болгосон байна.

 

Ж.Батзандан нь Б.Хурцын талаар өнгөрсөн сард мэдэгдэл хийсэн. Тэрбээр “Би Хурцаас уучлалт гуйх шаардлагагүй. Учир нь Баянзүрх дүүргийн шүүх хоёр үзүүртэй зүү шиг утгагүй шийдвэр гаргасан. Шүүх шийдвэр нэгдүгээр мөрөөрөө Хурцад долигносон. Хоёрдугаар мөрөөрөө үнэнийг илчилсэн.  

 

Б.Хурц генерал иргэн Энхбатыг Герман улсаас хулгай хийж авчирсан гэж би гүтгэсэн юм байна.  Гэтэл шүүх судалж үзээд уучлалт гуйх шаардлагагүй юм байна гэж үзсэн байна.  Б.Хурц Эрдэнэтийн 49 хувийг авах луйварт оролцсон гэж гүтгэсэн юм байна. Гэтэл өөрөө Цензургүй яриа нэвтрүүлэгт орохдоо оролцсон гэдгээ хэлчихсэн.

 
Б.Хурц бол Содномдаржаа, Чимгээ нарыг эрүүдэн шүүснийхээ төлөө  Ц.Элбэгдоржийн ивээлд орж, генерал цол авсан. Би цэрэгт ч явж үзээгүй хүнд, Европын холбоонд орох эрхгүй, тамхины наймаачин, хүн хулгайлсан эрүүгийн гэмт хэрэгтэнд ГЕНЕРАЛ цол олгож болохгүй гэдэг дээр хатуу зогсдог хүн” хэмээн мэдэгдсэн байдаг.

 

 

 

 

 

 


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна