LIVE: Хонгконгоос ирсэн оюутнуудын ШИНЖИЛГЭЭНИЙ хариу гараагүй байна

Админ
2020/01/28

Буянт Ухаа олон улсын нисэх буудалд Хонгконгоос ирж буй онгоцонд халуурсан хүн байна гэх мэдээллийн дагуу ХӨСҮТ ийнхөн шуурхай ажилласан.

 

 Тандалтын багийнхан нэг хүн халуурсан гэх мэдээллийг анхлан өгсөн ч үзлэг шинжилгээний үеэр хоёр хүн халуунтай байсан нь тогтоогдсон. Улмаар тэдгээр иргэдээс шаардлагатай шинжилгээ  авч, ХӨСҮТ-д тусгаарласан. Эрүүл мэндийн яамнаас мэдээлж байгаагаар тэдгээр иргэдийн шинжилгээний хариу гараагүй байна. Өнөөдөртөө багтаж, хариу гарна хэмээн мэдэгдлээ.  

 

Эдгээр иргэд нь Тайвань улсад сурч байсан оюутнууд байсан юм. Мөн өчигдөр Архангай болон Ховд аймагт сэжигтэй тохиолдол ирсэн. Тэдгээр тохиолдолууд коронавирус биш гэдэг нь тогтоогдсон байна. 


 


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна