С.Баярцогт: Т.Аюурсайхан гишүүн их мэдэмхийрч байна

Админ
2019/03/19

УИХ-ын гишүүн Т.Аюурсайхан Швейцарь улсад айлчлал хийх үеэрээ “Швейцарийн Холбооны Улсын “Credit Suisse AG” банкин дахь С.Баярцогтын оффшор дансны хуулгыг тээж очно” хэмээн мэдэгдэн, "Швейцарийн Холбооны Улсаас "Credit Suisse AG" банк дахь С.Баярцогтын ам.долларын 3, еврогийн 2, нийт 5 дансны 2008.09.30-2013.12.31 хугацааны гүйлгээний дэлгэрэнгүй хуулгыг Монголын талд хүлээлгэж өгснийг авч ирлээ. ГХЯ-аар дамжиж АТГ-т хүргэгдэж байна" гэсэн. Тэгвэл энэ мэдээллиг дагуу Сангийн сайд асан С.Баярцогт яг одоо хийж байна. Тэрбээр "УИХ-ын гишүүн Т.Аюурсайханы яриад байгаа данс аль эрт 2013 онд хаагдсан. Швейцарын талаас ямар ч материал өгөөгүй. Энэ материалыг албан бусаар АТГ-аас өгсөн байж магадгүй. АТГ-ынхан миний Швейцараас авчирч өгсөн материалийг шалгаж чадаагүй.  Учир нь АТГ өмнө нь Швейцарийн банкнаас миний материалыг авах хүсэлт гаргахад нь өгөөгүй юм байна лээ. Миний зүгээс өөрт буй бүх материалаа АТГ-т гаргаж өгсөн. Одоо АТГ үнэн мөнөөр нь шийдэх байх гэдэгт итгэж байна. Оффшор дансны материалыг хараагүй байж Т.Аюурсайхан гишүүн их мэдэмхийрч байна" хэмээлээ.


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна