Б.Жаргалсайхан: Шударга ёсны салхи наашаа эргэж, жинхэнэ цэвэрлэгээ эхэллээ

Админ
2019/03/28

УИХ-ын ээлжит бус чуулганаар Ерөнхийлөгчийн өргөн барьсан Шүүгчийн эрх зүйн байдлын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн Прокурорын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах болон Авлигын эсрэг хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэж баталсан. Тус хуультай холбогдуулан Бүгд найрамдах намын дарга Б.Жаргалсайхан өөрийн цахим хуудсаараа дамжуулан байр сууриа илэрхийлжээ.

 

Тэрбээр "Үндэсний аюулгүй байдлын зөвлөл, төрийн 3 өндөрлөг гурвуулаа адилхан байр суурьтайгаар энэ хууль шүүхийнхэн болохгүй байна, нэг бүлэглэлийн үйлчлэгч болчихоод байна гэж үзэж байгаа анхны тохиолдол болж байна. Нөгөө шударга ёсны салхи чинь наашаа эргээд жинхэнэ цэвэрлэгээ чинь болох гээд байгаа юм биш үү. 


АН-ын большвик С.Эрдэнэ хэдэн зарцаа тойруулж суулгаад Энхболд, Элбэгдорж хоёрыгоо өмөөрөөд үхэх гэж байгааг хараа биз! Бүгдийг нь сайн тогтоож аваарай Монголчууд!
Хэн, хэн сүүлээ тас хавчиж салганаж байгааг хар!

 

Харин энэ Ц.Нямдорж гэж Увсаас ирээд парламентийн үзмэр болсон хогийн өвгөн чинь яхийчаад зөв зүйлийн төлөө тэмцээд байгаа юм биш үү. Одоо идэр залуучууд тэрнээс дутахгүй дэмжиж, тэмцэнэ шүү.

 

Хууль, шүүхийн дарга нараа соль,


Эрдэнэтээ ав,


Төсөв сааж байсан хэнийг ч болов нэхэж хөөж олоод, үсдэж авчраад гяндал! Хулгайчууд одоо амь гуйж хадаг барьж очино. Тэр дунд найзууд чинь ч олноороо байгаа. Харин найзыгаа авч үлдэхүү, ард түмнээ авч үлдэхүү сайн бодоорой.
Алив та нар шал дэмий фейсбүүк ширтэж сууж байхаар Хүрэлсүх, Оюун-Эрдэнэ нарт энийг хэлээд, шахаад, ташуур өгөөтхөөч" гэсэн байна. 

 


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна