“Би нөхрийнхөө араас явлаа" гээд амиа егүүтгэжээ

Админ
2019/04/02

Чингэлтэй дүүргийн I хороонд байрлах албан байгууллагын таван давхрын цонхоор 23 настай иргэн Э унаж нас барсан харамсалтай хэрэг гарчээ. Талийгаач эмэгтэй байсан бөгөөд хэд хоногийн өмнө нөхөр нь Төв аймгийн замд авто ослоор нас барсан байна. Хэргийн газраас гурван ширхэг гэрээслэл олдсон гэх бөгөөд уг гэрээслэлд “Би нөхрийнхөө араас явлаа. Би ханьдаа маш их хайртай байсан” гэж бичсэн байжээ. Талийгаач нөхрийгөө нас барсны дараа гүн шоконд орсон байжээ. Уг хэргийг Чингэлтэй дүүрэг дэх цагдаагийн нэгдүгээр хэлтэстэй нийслэлийн Цагдаагийн газар, Мөрдөн шалгах газар, Эрүүгийн цагдаагийн газрын онц хүнд гэмт хэрэгтэй тэмцэх тасгийн мөрдөгчид хамтран шалгаж эхэлжээ.

 


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна