Ерөнхийлөгч М.Чинбат, С.Алиманцэцэг нарыг Ерөнхий прокурорын орлогчид нэр дэвшүүллээ

Админ
2019/04/08

Өнгөрсөн долоо хоногт УИХ-ын нэгдсэн хуралдаанаар Б.Жаргалсайханыг Улсын Ерөнхий Прокуророор томилж, аяраагийн Амгаланбаатарыг Монгол Улсын Ерөнхий прокурорын орлогчийн албан тушаалаас огцруулсан  билээ.   Тэгвэл өнөөдөр Ерөнхий прокурорын орлогчид горилогчид албан ёсоор тодорч байна. Тодруулбал өнөөдөр Монгол  Улсын Ерөнхийлөгч Улсын ерөнхий прокурорын орлогчоор М.Чинбат, С.Алиманцэцэг нарыг томилуулахаар нэр дэвшүүллээ. Тэднийг томилох саналыг УИХ-тай зөвшилцөхөөр дөнгөж сая УИХ-ын даргад хүргүүлсэн байна.  М.Чинбат нь Нийслэлийн Баянгол дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророор, С.Алиманцэцэг нь Нийслэлийн Сүхбаатар дүүргийн прокурорын туслах прокуророор тус тус ажиллаж байгаа аж.


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна