УИХ-ын гишүүн Б.Ундармаа “Капитал” банкинд ямар ч хувьцаа эзэмшдэггүй гэж мэлзэв

Админ
2019/04/09

“Капитал” банкийг дампуурсныг Монгол банкнаас албан ёсоор зарлаад байгаа билээ. Мөн тус банкны дампууралтай холбоотой ээдрээтэй асуудлууд иргэдийн анхааралд орж, төрийн мөнгөөр туйлах нь хэмээн иргэдийн дургүйцэлтэй тулгараад буй. Тэгвэл тус асуудлаар “Капитал” –ны эзэн  УИХ-ын гишүүн Б.Ундармаагаас тодруулга авах гэтэл тэрбээр бүгдийг үгүйсгэлээ.  “Би Капитал банкинд ямар ч хувьцаа эзэмшдэггүй. Нийгмийн даатгалын сангаас байршуулсан мөнгөний талаар Хүн, амын хөгжил нийгмийн хамгааллын сайдаас асуу. Энэ шийдвэрийг гаргасан Монголбанкнаас ярилцлага ав. Үүнд улс төрийн нөхцөл байдал орсон” гэсэн хариултыг өгчээ.  АТГ-аас өнгөрсөн долоо хоногийн сүүлээр гаргасан албан тушаалтнуудын хөрөнгө орлогын мэдүүлэгт Б.Ундармаа гишүүн Зоол гоёл ХХК, Эрдэнэс таван толгой ХК, Бишрэлт косметикс энд фейшн ХХК, Соёмбо даатгал ХХК, Капиталмаркет корпораци ҮЦК ХХК, Капитал банк ХХК, Бишрэлт холдинг ХХК, Нью даниста рөүд энд констракшн ХХК, Эрдэнэзам ХХК “Капитал”  зэрэг компаниудыг 95-100 хувь эзэмшдэг хэмээн мэдүүлсэн байдаг юм. 

 


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна