Сураггүй алга болсон монгол эмэгтэйг хайж байна

Админ
2019/04/10

АНУ-ын Чикаго хотод ажиллаж, амьдарч байсан монгол эмэгтэй сураггүй алга болоод 12 хонож байна. Монгол Улсын иргэн, 31 настай,  Нямсүрэнгийн Амарзаяа гэж эмэгтэй өнгөрөгч гуравдугаар сарын 30-ны бямба гарагт Чикаго хотын хойд хэсгээс алга болжээ.  Эмэгтэй алга болох үедээ шаргал өнгийн жакет, саарал өмд, кет өмссөн байсан ба 2018 онд үйлдвэрлэсэн, хар өнгийн ”Nissan sentra” маркын автомашинтай явжээ. Н.Амарзаяа хамгийн сүүлд Чикаго хотын Хойд Волкоттены өргөн чөлөөнд "Аризона" банкны дансаар гүйлгээ хийсэн байна. Түүнийг Чикаго хотын цагдаагийн газраас эрэн сурвалжилж эхэлсэн ч өнөөдрийг хүртэл ямар нэгэн сэжүүр гаргаагүй байгаа аж.


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна