ТӨВ ЦЭВЭРЛЭХ БАЙГУУЛАМЖИЙН ДӨРВӨН АЖИЛТАН АМИА АЛДЛАА

Админ
2019/04/16

Төв цэвэрлэх байгууламжид өнөөдөр ноцтой осол гарч, дөрвөн хүн амь насаа алдсан харамсалтай хэрэг гарчээ. Ослын тухай дуудлага Нийслэлийн Онцгой байдлын газар болон цагдаагийн байгууллагад 17.45 цагийн орчимд бүртгэгджээ. Одоогоор тус газарт аврах ангийн хоёр бүлэг ажиллаж байгаа аж.  Осол чухам юунаас болж гарсан нь тодорхойгүй байгаа ч албан бус мэдээллээр дээрх амиа алдсан хүмүүс лаг руу унасан байж болзошгүй байна. 


 


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна