Хакүхо М.Даваажаргалын  иргэншлээ солих хүсэлт ЕРӨНХИЙЛӨГЧИД ирээгүй байна

Админ
2019/04/17

Мэргэжлийн сүмо бөхийн их аварга Хакүхо М.Даваажаргал Монгол улсын иргэншлээсээ татгалзсан талаарх мэдээлэл цахимд тархаад байгаа билээ. Тэгвэл Хакүхо М.Даваажаргалын  иргэншилээ солих хүсэлт одоогоор Ерөнхийлөгчид ирээгүй байна.  Энэ талаарх мэдээллийг анх Монголын сүмо бөхийн холбооны тэргүүн Кёкүшюзан Д.Батбаяр өөрийн цахим хуудсаараа өгсөн бөгөөд “Хакүхо М.Даваажаргал аварга япон улсын иргэн болох хүсэлтээ албан ёсоор өгчээ. Хэдийгээр ийнхүү Япон улсын иргэн болж байгаа нь харамсалтай хэдий ч Япон улсын мэргэжлийн сүмо бөхийн холбооны хатуу дүрэм журмын дагуу тухайн улсын иргэншилтэй болох нь зайлшгүй” хэмээн мэдэгдсэн. Хуулийн дагуу хэрэв иргэншлээ соливол эхлээд Гадаадын иргэн, харьяатын газарт ханддаг. Түүний дараа ГИХГ-аас Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газарт холбогдох материалыг нь хүргүүлдэг. Хакүхо М.Даваажаргал Монгол улсын иргэншилээсээ татгалзсан талаарх мэдээлэл ирсэн талаар ЕТГ-ын Хэвлэл мэдээллийн албанаас тодруулахад “Одоогоор Хакүхо М.Даваажаргал иргэншлээ солих асуудлаар манайд хандаагүй байна” гэлээ.


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна