Талбайн өмнөх цэцэрлэгийг 8.6 сая ам.долларын зээлийн барьцаанд тавьжээ

Админ
2019/04/18

Улсаа аврах үндэсний хөдөлгөөнийхөн өнөөдөр Сүхбаатарын талбайд хэвлэлийн бага хурал хийж, Сүхбаатарын талбайн өмнөх цэцэрлэг Улаанбаатар хотын банкны барьцаанд орсоныг дуулгалаа. Тэдний мэдээлснээр 2006 оны тавдугаар сарын 10-нд нийслэлийн Засаг даргын 215 тоот захирамжаар Сүхбаатарын талбайн 50 хувийг "Юү Би констракшн" компани буюу Худалдаа  хөгжлийн банкны захирал Б.Эрдэнэбилэгийн мэдэлд шилжүүлсэн юм байна. Ингэснээр тус компани Сүхбаатарын талбайн урт талын хэсгийг Улаанбаатар хотын банкинд хууль бусаар барьцаалан их хэмжээний мөнгө зээлээд байгаа ажээ.


Тодруулбал, 2017 оны зургадугаар сарын 09-нд 500 сая, 2017 оны зургадугаар сарын 13-нд дөрвөн сая 2018 оны зургадугаар сарын 27-нд дөрвөн сая 450 мянган ам.доллар буюу нийт 8.6 сая ам.долларын зээлийг Улаанбаатар хотын банкнаас авч Сүхбаатарын талбайн цэцэрлэгийг барьцаанд тавьсан байна. 


Тиймээс Сүхбаатарын талбайг хувийн эзэмшилд шилжүүлсэн шийдвэр хийгээд газрын гэрчилгээг хүчингүй болгож буруутай этгээдэд хуулийн дагуу хариуцлага хүлээлгэхийг Улсаа аврах үндэсний хөдөлгөөнийхөн нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Амарсайханаас шаардаж албан шаардлага хүргүүлж байгаа юм байна. Шаардлагын хариуг  72 цагийн дотор авах аж. 

 


 


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна