Б.Хурцыг үргэлжүүлэн саатуулах эсэхийг өнөөдөр шийднэ

Админ
Өчигдөр 15 цаг 29 минут

ТЕГ-ын дарга асан Б.Хурцыг энэ сарын 23-ны орой саатуулсан. Энэ талаар ЦЕГ-ын хэвлэл мэдээллийн төвийн дарга, цагдаагийн хурандаа Б.Баатархүү “Авлигатай тэмцэх газарт 2002 оны Эрүүгийн хуулийн 133 дугаар зүйл буюу гүйцэтгэх ажиллагааны хууль тогтоомжийг зөрчих гэдэг зүйл заалтаар эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж байсан хэргийг Улсын ерөнхий прокуророос харьяалал тогтоож, 2019 оны дөрөвдүгээр сарын 19-ний өдөр ЦЕГ-ын Мөрдөн байцаах албанд шилжүүлсэн. 


Үүний дагуу мөрдөн шалгах ажиллагаа үргэлжилж байна. Уг хэрэгтэй холбогдуулан 2019 оны дөрөвдүгээр сарын 23-нд Тагнуулын ерөнхий газрын дарга асан, генерал Б.Хурцыг хойшлуулшгүйгээр саатуулсан. Үргэлжүүлэн саатуулах эсэх талаар прокурорын газарт санал хүргүүлээд байна” хэмээн мэдэгдсэн. Б.Хурцыг саатуулах хугацаа өнөөдөр орой дуусгавар болно. Тиймээс түүнийг суллах, аль эсвэл үргэлжлүүлэн хорих эсэхийг өнөөдөр шүүх шийднэ. 


Б.Хурц саатуулагдсанаасаа хойш ямар нэгэн тайлбар өгөхгүй гэж мэдэгдсэн талаарх мэдээлэл байна. Тэрбээр "ТЕГ-ын дарга Д.Гэрэлийн гарын үсэг бүхий зөвшөөрөлгүйгээр би ямар ч мэдүүлэг өгөхгүй" гэжээ. 


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна