Т
О
В
Ч

Онцлох
Сэдэв
tovch.mn
товч мэдээлнэ

"Эрдэнэс таван толгой" компани 700 орчим тэрбум төгрөгөөр бүтээн байгуулалт хийнэ

2019 оны 04 сарын 29

"Эрдэнэс Тавантолгой" компанийн хувьцаа эзэмшигчдийн хурал маргааш болох гэж буйтай холбоотой тус компанийн Гүйцэтгэх захирал Б.Ганхуяг мэдээлэл хийлээ. Тэрбээр Засгийн газраас иргэдэд үнэгүй эзэмшүүлсэн нэгж хувьцаанд 25 төгрөг олгохгүй байхаар шийдвэрлэж, уг мөнгийг томоохон төслүүд буюу төмөр замын төслийг санхүүжүүлэхээр болсоноо мэдэгдлээ. Энэ талаар тус компани цахим хуудсаараа дамжуулан иргэдийн дунд санал асуулга явуулахад 68 хувь нь "Ногдол ашиг тараах мөнгөөрөө төслүүдээ хөдөлгө" хэмээн саналаа өгсөн байна.  Үүнээс гадна "Эрдэнэс Тавантолгой" ХК 2019 онд төсөвлөсөн үйл ажиллагааны зардлуудаа танаснаар 700 орчим тэрбум төгрөгийг том төслүүдээ санхүүжүүлэхэд зарцуулах боломж бүрджээ.

 

Тодруулбал
    Компьютер дагалдах хэрэгсэл, тавилга, эд хогшил - 4.5 тэрбум
    Машин, техник тоног төхөөрөмж - 78.2 тэрбум төргө
    IPO зөвлөх үйлчилгээний төсөв - 232.9 тэрбум
    Барилга байгууламж худалдан авах - 47.5 тэрбум төгрөг 
    Программ хангамж бусдаар гүйцэтгүүлэх ажил үйлчилгээ - 34.4 тэрбум төгрөг тус тус танасан байна. Түүнчлэн 2019 онд төсвийн хөрөнгө оруулалтад 480 тэрбум төгрөг зарцуулахаар төлөвлөсөн байсныг ТУЗ тодотгол хийж, 397 тэрбум төгрөгийг нь танаж, 83 тэрбум төгрөгийг үлдээжээ. 


Ийнхүү нийт танасан 700 орчим тэрбум төгрөгөөр Тавантолгой-Зүүнбаян чиглэлийн төмөр замыг, Тавантолгой-Гашуунсухайт чиглэлийн төмөр замын эхний ээлжийн 7 тэрбум төгрөгийн санхүүжилтийг өөрсдөө хийхээр болжээ. "Тавантолгой-Зүүнбаян чиглэлийн төмөр замаар нүүрс боловсруулсан эцсийн бүтээгдэхүүн тээвэрлэх стратегийн чухал зам. Энэ зам ашиглалтад орсноор дөрвөн гарц нээгдэх бөгөөд нүүрснээс олж буй одоогийн орлого 4-5 дахин нэмэгдэх юм байна.

 

"Эрдэнэс Тавантолгой" компани энэ мэт дэд төслүүд хэрэгжүүлснээр 2020-2023 оны борлуулалтын орлого нь 2.1 тэрбум долларт хүрч, 950 сая ам.долларын цэвэр ашигтай ажиллаж, 560 сая ам.долларыг татвар хураамж хэлбэрээр төсөвт төвлөрүүлэх бөгөөд 800 сая ам.долларыг ногдол ашигт олгох дөрвөн жилийн төлөвлөгөө гаргажээ. Үүнийг дагаад 2-3 мянган ажлын байр бий болно хэмээн тооцсон байна. 


"Эрдэнэс Тавантолгой" компанийн 2019 оны нэгдүгээр улирлын тайлангаар 4.2 сая тонн нүүр олборлож, 2.4 сая тонныг экспортолсон байна. Нийт 193.5 тэрбум төгрөг төсөвт төвлөрүүлж, 304 тэрбум төгрөгийн цэвэр ашигтай ажиллажээ. Ийнхүү төлөвлөгөөгөө нэгдүгээр улирлын байдлаар 25 орчим хувиар давуулан биелүүлсэн аж. 

Сэтгэгдэл бичих

Сэтгэгдэл

  • uneheer tumur zamaa hiihed zartsuulbal daraagiin nogdol ashgaaraa nuhuud avchih bolomj bii. Gehdee tur hamgiin muu menejer gedeg, taliig n tanana gadagt ergelzehgui blsn shuu.