Дэлхий дахинаа жил бүрийн 10 сарын 10-ны өдрийг Сэтгэцийн эрүүл мэндийн өдөр болгон тэмдэглэн өнгөрүүлдэг. Энэ жилийн Сэтгэцийн эрүүл мэндийн өдрийг Амь аврах “40 секундын үйлдэл”-д нэгдэцгээе уриан дор тэмдэглэх ба дэлхий нийтээрээ амиа хорлолтоос урьдчилан сэргийлэх асуудалд анхаарал хандуулах зорилготой юм.
Дэлхий дахинд сэтгэл гутрах эмгэгтэй 300 сая хүн байдаг ба 40 секунд тутамднэг хүн амиа хорлон нас барж байна. Харин Номхон далайн баруун эргийн бүсийн орнуудадсэтгэцийн эмгэгээр өвдсөн 100 сая гаруй хүн байдаг ба өдөрт 500 хүн амиа хорлодогтухай ДЭМБ мэдээлсэн.
ДЭМБ-аас гаргасан Номхон далайн баруун эргийн бүсийн 15 орнуудыг зонхилон тохиолдох сэтгэцийн эмгэгийн тархалтаар ихээс нь бага руу нь эрэмбэлэхэдМонгол улс нь 7-рт, сэтгэл гутрах эмгэгийн тархалтаар Австрали ба Шинэ Зеланд улсын дараа 3-рт, 100000 хүн амд амиа хорлож нас барах тохиолдлын тоогоор 6-рт тус тус жагсаж байна.
Дэлхийн 17 оронд явуулсан сэтгэцийн эрүүл мэндийн судалгаанд 20 хүн тутмын 1 нь сүүлийн 1 жилийн дотор сэтгэл гутралд орж байсан гэж тэмдэглэгджээ. Сэтгэл гутрал голдуу залуу насанд эхэлдэг учраас хүний нийгмийн амьдралд сөргөөр нөлөөлж удаан хугацаанд хөдөлмөрийн чадвараа алдах эрсдэлд оруулдаг.
Улсын хэмжээнд хөдөлмөрийн чадвар алдсан нийт иргэдийн 15%-ийг сэтгэцийн эмгэгтэй хүмүүс эзлэх ба үүний 2,3% хувийг сэтгэл гутрах эмгэг эзэлж байна. Мөн Монгол улсад 2013 онд хийгдсэн зонхилон тохиолдох сэтгэцийн эмгэгийн тархалтын судалгаагаар 6.6% нь сэтгэл гутрах эмгэгтэй байна.
Ингэж сэтгэл гутрах эмгэг нь хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийн тоог нэмэгдүүлдэг ба сэтгэл гутралын сөрөг үр дагавар нь амиа хорлох явдал юм.
Манай улсад 1992-2013 онд хийгдсэн судалгаагаар жил ирэх тутам амиа хорлох тохиолдлын тоо нэмэгдсээр байна. Энэ нь нийгэм, эдийн засгийн байдалтай холбоотой байдаг нь харагдсан юм.
Тиймээс амиа хорлолт нь нийгмийн тулгамдсан асуудал учир амиа хорлолтоос урьдчилан сэргийлэх ажилд нийгмийн олон салбар, түүний дотор эрүүл мэндийн салбар, боловсрол, хөдөлмөр, хөдөө аж ахуй, бизнес, шударга ёс, хууль эрх зүй, батлан хамгаалах, улс төр, хэвлэл мэдээлэл зэрэг салбарын хамтын ажиллагаа шаардлагатай байдаг. Эдгээр үйл ажиллагаанууд цогц байх ёстой ба зөвхөн эрүүл мэндийн салбар амиа хорлолтын асуудлыг шийдвэрлэхэд нөлөөлөх боломжгүй юм.
Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас зөвлөж байна.
Амь аврах “40 секундын үйлдэлд” нэгдэцгээе
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бичигдээгүй байна