Б.Баттөмөр: Манайх шиг мөнгөний бодлогоо хоёр, гуравхан хүнд бариулчихсан улс дэлхийн хаана ч байхгүй

Админ
15 цаг 11 минутын өмнө

#Шууд: Б.Баттөмөр: Нөлөө бүхий банкууд өөрсдөө IPO хийх сонирхолгүй байна.Цаана нь луйвар явагдаад байна

УИХ-ын гишүүн Б.Баттөмөр: 

- ОУВС-гийн зөвлөмжөөр банкны IPO хийх хугацааг хойшуулах асуудлыг ЭЗБХ дэмжсэн. Тэд банкууд  IPO хийхэд бэлтгэл хангагдаагүй байна гэж үзэж байгаа юм билээ. Учир нь банк IPO хийх дундаж хугацаа нь 5 жил. Харин манайх өнгөрсөн жил хуулийг нь баталсан. Хуулийн хугацаагаар IPO хийх хугацаа нь тулчихсан байна. 

-  Эдийн засагч хүний хувьд хэлэхэд, бүгдийг нь хавтгайруулж, хойшуулах нь үр дүнтэй арга биш. системийн нөлөө бүхий 5 банкны нэг нь ч гэсэн IPO-гоо хийх хэрэгтэй. Банкны IPO хойшлуулах тусам эдийн засагт сөрөг нөлөөтэй. 

- Эдийн засгийн гажуудал мөнгөний бодлоготой холбоотой. Мөнгөний бодлого нь банкны тогтолцоотой уялдаатай. Жишээ нь Хаан банк гэхэд л 2 гэр бүлийн өмч байх жишээний. Худалдаа хөгжлийн банк 1 хүний, Голомт банк мөн л нэг хүний өмч. Манай улс шиг 2,3хан хүнд мөнгөний бодлогоо бариулчихсан улс дэлхийн хаана ч байхгүй. 

- Хамгийн харамсалтай нь Монголын мөнгө хүрэх газраа хүрэхгүй байна. Шаардлагатай хүндээ очихгүй байна. Хувийн банкуудын мөнгө зөвхөн Улаанбаатарт эргэлдэж байна. 


Сэтгэгдэл (2)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 150.129.143.94
    13 цагийн өмнө

    гадны банк оруулж ирээч

    Хариулах
  • 66.181.161.38
    13 цагийн өмнө

    Банкны ipo хийх нь маш зөв шүү.эдийн засгаа тэлж банкууд зөв систэмээр цаашид хөгжих нь ирээдүйтэй.

    Хариулах