Н.Тавинбэх: Ний нуугүй хэлье, иргэд төрөөс цахилгаан эрчим хүчний үнийг даасантай холбогдуулан хэрэглээгээ нэмсэн

Б.Ариунзаяа
2022/05/25

#Шууд: Н.Тавинбэх: Цахилгааны үнэ нэмэгдээгүй. Иргэдийн өөрсдийнх нь хэрэглээ өндөр байна!

Эрчим хүчний сайд Н.Тавинбэх:

- Эрчим хүчний салбар хүнд байгаа ч өнөөдрийн ямар нэгэн доголдол гараагүй. Хүнд байгаа шалтгаан нь хэрэглээгээ үйлдвэрлэлээсээ давчихсантай холбоотой.  Эрчим хүчний чиглэлээр хийгдэж буй ялангуяа шинэ эх үүсвэрийг бий болгох төсөл хөтөлбөр дажгүй сайн явагдаж байна.

- Эрчим хүчний үнэ нэмэгдээгүй. Засгийн газар ковидын хүрээнд олон арга хэмжээ авсан. Энэ хүрээнд өнөөдрийг хүртэл айл өрхийн эрчим хүчний үнийг төрөөс даасаар байна. Харин ААН-үүдийн үнийг 13 сарын хугацаанд даасан. Энэ нь олон ААН айл өрхүүдэд бодитой санхүүгийн дэмжлэг болсон. Энэхүү арга хэмжээг авснаар ямар нэгэн эдийн засгийн сөрөг үр дагавар гараагүй. Инфляц хөөрөгдөөгүй, өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний үнийг нэмэгдүүлээгүй. 

- Өнөөдрийн байдлаар Засгийн газар айл, өрхүүдийн цахилгаан, дулааны эрчим хүчний үнэд 870 тэрбум төгрөг зарцуулаад байна. Хэдийгээр эрчим хүчний үнэ нэмэгдүүлэх шаардлагатай байгаа ч ийм хэцүү үед хэрэглээний үнийн сагсанд нөлөөлдөг суурь бүтээгдэхүүний үнийг нэмэх тухай асуудлыг Засгийн газар дээр ярихгүй. Тодорхойгүй хугацаагаар хойшлуулсан.

- Монгол улсын хэмжээн эрчим хүчний 1 сая хэрэглэгч байдаг. Эдгээр иргэдээс олон санал гомдол ирдэг, тэдгээрийг тухай бүрт нь барагдуулдаг. Ялангуяа төрөөс цахилгаан эрчим хүчний үнийг даасантай холбогдуулан манай хэрэглэгчид хэрэглээгээ нэмэгдүүлсэн. Ний, нуугүй л хэлье. Бид өнгөрсөн оны мөн үетэй дүйцүүлж хэрэглээгээ нь даасан. Гэтэл иргэд хэрэглээгээ нэмэгдүүлсэн байсныг хэвлэлийнхнийг хүртэл дагуулж яваад харуулсан шүү дээ.

- Ирэх жил иргэд цахилгаан дулаан дээр ямар нэгэн асуудал гарахгүй. Эрчим хүчний салбар 2022-2023 оны өвлийг амжилттай даван туулах бэлтгэлийг хангаж байна. Цаг хугацаа бидэнд байна. Өвлийн ажил 10 дугаар сараас эхэлдэг. Ер нь эрчим хүчний салбар үнийн өсөлтөд хамгийн өртөж байгаа салбар. Хэрэглэдэг тоног төхөөрөмжөө 100 хувь импортоор авдаг. Гэхдээ салбарын хамт олон хэвийн үйл ажиллагаагаа хангахаар ажиллаж байна. 


Сэтгэгдэл (9)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 66.181.188.138
    2022/05/26

    ЗГ эрчим хүчний хэрэглэсэн дулаан цахилгааны төлбөрийг хөнгөлсөн нь ард түмэн, аан-үүдэд маш их дэмжлэг болж байсан шүү. Эрхэм хэрэглэгч нар минь бүгд мэдэж баймаар юм даа

    Хариулах
  • 66.181.188.138
    2022/05/26

    Цахилгааны хэрэглээ нэмэгдсэн байгаа нь үнэн шүү. Одоо ЗГ төлхөө больсноос хойш айл өрх болон аан-үүдийн хэрэглээ эрс буурч ачаалал багассан байгааг деспедчрийн албанаас албан ёсоор мэдэгдэх хэрэгтэй дээ

    Хариулах
  • 66.181.160.60
    2022/05/25

    Mash ih achaag uurch ard tumend mash ih tus nemer bolson . Harin одоо иргэд ухаан зарж хэмнэлттэй амьдрах хэрэгтэй. Давраад тэнэгтэхээ больмоор . Улсаа улсын дайтай улс байлгамаар бгаа бол хүн бүр өөрөөсөө өө хайх хэрэгтэй шүү. Алийн болгон ОРК тэнэг явах вэ дээ. Хийж бгаа нь дэмжээд Хорлоод бгаа хүмүүсээ зогсоомоор бн. Батүүл мэт хүмүүс шоронгоос гараад ухаан суух нь бүү хэл бүр шизотой болчихоод бгаа юмуу даа. Жүжиг одоо хэрэггүй э .

    Хариулах
  • 192.82.85.81
    2022/05/25

    Төрөөс цах , дулааныг дааж бхад хүнсний үйлдвэрүүд цар тахалтай үед хэд дахин үнээ нэмсэн!!! Одоо чөлөөлөхөөр бүүүр их нэмнэ дээ харж л байгаарай!!!! Бүх хүнс үйлдвэрлэгчид тэгсэн шүү!!!! Бослого гаргаж бойкот зарлах хэрэгтэй шүү !!! Ардууд аа!!!!!

    Хариулах
  • 203.91.115.55
    2022/05/25

    Дундын цахилгаан түгээдэг ТӨ компаниуддаа шалгалт оруулаачээ. Тэнд бол төрлийн алба болгочихоод маш их мөнгө эргэлдэж, тэрнийхээ хэмжэнгээр идэж ууж үрэн тарн хийдэг болсон.

    Хариулах
  • 122.201.31.4
    2022/05/25

    Хамгийн гол нь усыг худлаа бичдэг шиг л юм болохвий айл бүр 1 ны өглөө тоолуурынхаа заалтыг тэмдэглэж аваад цаашид тулгаад явах хэрэгтэй дээ

    Хариулах
  • 64.119.27.229
    2022/05/25

    Ингэж худалаа ярихаа больж үз... Тансаг хаустай баячууд л нэмсэн юм бгаа биз. Орон сууцны бид яаж нэмэх юм тэнэгтээд байх юмаа.....

    Хариулах
    • 66.181.161.113
      2022/05/25

      Хойшоогоо хар даа дүүрэн гэрхороолол бгаа биз тэд нэмсэн ойлгоо

  • 202.126.88.149
    2022/05/25

    их гардаг болсон бидний хэрэглээ нэмэгдээгүй. Шааж байгаан байна гэж ойлголоо. иргэд мал биш шүү.

    Хариулах