Л.Халтар: Тээвэр эрхлэгчид Хятадын талын аманд орж, үнэ хөөрөгддөг байсныг тогтоосон

Б.Ариунзаяа
2022/05/25

#Шууд: Л.Халтар: Хоёр жил зогсонги байсан нүүрсний уртын тээвэр эхэллээ.

Зам тээврийн сайд Л.Халтар:

- Уртын тээвэр эхлэх нөхцөл бүрдэж байна. 2022 оны тавдугаар сарын 25-аас зургадугаар сарын 1-ний хооронд Тавантолгойгоос-Цагаанхад чиглэлд уртын тээврийг эхлүүлье гэдэг дээр манай Гадаад хэргийн яам, холбогдох байгууллагууд Хятадын талтай зөвшилцсөн байна. Ойрын хугацаанд уртын тээвэр Тавантолгойгоос Цагаанхад чиглэлд эхлэх нь. Мөн хоёр жил гаруй зогссон Шивээхүрэн боомтын үйл ажиллагаа ойрын өдрүүдэд эхлэх нь. Хятадын талаас тавьж буй шаардлага хэвээр байгаа. Өөрөөр хэлбэл, нүүрсний экспортод оролцож байгаа жолооч нараас боомтуудад очих үед коронавирусийн шинжилгээ авах үед эерэг гарахгүй байх нь чухал. Энэ ташрамд тээврийн байгууллагуудын удирдлагуудыг халдвар хамгааллын дэглэмийг сайтар хамгаалаарай гэж хэлье. Эхлүүлчихсэн байсан тээврийг зогсоохгүй гэх баталгаагүй. 

- Эрээн дээр байгаа хил гаалийн ажилтнуудыг шалгаж байгаа гэх мэдээллийг би цахим сүлжээнээс харсан. Албан ёсоор авсан мэдээлэл байхгүй. Гадаад хэргийн яамнаас лавлаж болох байх. Өөрийнхөө тухайд хэлэхэд, нэг зүйлийг хэлье. Надад идсэн уусан зүйл байхгүй учраас хэзээ ч, хаана ч шалгуулахад нүүр бардам байна. Миний хамаарал бүхий хүн тээвэр зуучийн компанитай гэх мэдээлэл бий. Тийм зүйл огт байхгүй. 

- Хил гааль дээрх авлигын сүлжээ манай тал дээр огт хамааралгүй зүйл биш болчихоод байна л даа. Өнгөрсөн хугацаанд үнэ өссөн шалтгааныг цар тахалтай холбоотой гэж л ойлгож ирсэн. Атал үүний цаана авлигын сүлжээ байж гэдгийг БНХАУ-ын талаас илрүүлсэн талаарх мэдээлэл байна?

- Ийм хардлага байхыг хэн ч үгүйсгээгүй. Гэхдээ шалгадаг байгууллага би биш. Манай яамны зүгээс үнийн өсөлт дээр ийм зүйлүүд дээр шалгаад өгөөч гэж ЦЕГ болон Тагнуулын байгууллагад хүсэлтээ өгч байсан. Цаашдаа хүчний байгууллагууд үүн дээр анхааралдаа авах ёстой. 

- Салбарын сайдын хувьд таамаг байгаа болов уу гэж бодож байна. Цар тахлаас үүдсэн бус хил гааль дээр томоохон авлигын сүлжээ үүсчихсэн байгаа учраас ачаа тээврийн гацаа үүсэж, үнэ нэмэгдсэн байна гэсэн ойлголоо. Зөв үү?

- Өнгөрсөн оны 1 сард хаагдчихсан байсан хилээ 3 сарын дараа нээсэн нь хамгийн чухал байсан. Ингэхдээ БНХАУ-ын талаас хүн хоорондын харилцааг бий болгохгүйн үүднээс дундын бүсэд чингэлэг тээврийг байгуулъя гэсэн. Тухайн үед манай улсын хувьд хилээ нээх нь чухал байсан тул саналыг хүлээж авсан. Харин чингэлэг тээвэр дээр БНХАУ-д ямархуу авлигын сүлжээ байсныг бид мэдэх боломжгүй. Үнийн өсөлтийг бид задгай тээвэр чингэлэг болсноос үүдсэн гэж үзэж байсан. 

Тээврийн үнийн өсөлтийг хил нээгдсний дараа нэлээд судалсан. Эрээний консул Мөнхгэрэл гэдэг хүнтэй нэг бус удаа ярилцсан. Эднээс юу гарч ирсэн бэ гэхээр, бүх ачаанууд ялангуяа жижиг илгээлтийн цахим худалдаагаар хийгддэг худалдаа Улаанбаатарт очих нөхцөлтэйгөөр зарагддаг юм байна. Өөрөөр хэлбэл, Улаанбаатар хүртэл хүлээн авагч нь мөнгөө төлчихдөг гэсэн үг. Энэ бараа нь Улаанбаатар хүртэл үнэ төлөгдсөн учир БНХАУ-ын хил болон хил хоорондын тээвэр, Монголын хилээс эцсийн цэг хүртэлх тооцооллыг нарийн гаргалгүйгээр шууд хятадуудын аманд ялангуяа Эрээн дээр ажиллаж байгаа тээвэр зуучлалын компаниудын аманд орж, мөнгөө төлдөг байжээ гэдгийг сүүлд тогтоосон. Энэ тухайгаа Гадаад харилцааны яамаар дамжуулан консул болон Элчин сайдын яамныхаа шугамаар БНХАУ-ын холбогдох газруудад уламжилсан. Дээр нь Эрээн дээр сугалаа гэдэг зүйл нэг хэсэг явагдсан. Энэ сугалаа нь үнэ хөөрөгдөх гол арга болоод байна, үүнийгээ зогсоож өгөөч. Гаалийн хяналтын талбай дээр орж ирсэн дарааллаар нь ачилтыг нь хийгээч гэдэг санал тавьсан. Магадгүй хил гаалийн асуудал дээр тавьсан саналуудыг шалгаад ач холбогдол өгсөн байхыг үгүйсгэх аргагүй. Цаашдаа бид яах вэ гэдэг асуудал тулгарч байна. БНХАУ-ын талаас цар тахлын үеэ бодвол арай зөөлрөх хандлага гарч байна. Хуучин задгайгаар явдаг байсан тээвэр буцаад явахыг үгүйсгэхгүй. Гэхдээ үүн дээр хугацаа хэлж чадахгүй. 

- Тээврийн зардал буух эсэхийг одоо шууд хэлэхэд хэцүү. Энэ бол ачаа хүлээн авагч, илгээгч хоёрын хоорондоо тохирох хамгийн энэ тэргүүний асуудал. 


Сэтгэгдэл (18)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 192.82.74.245
    2022/05/28

    Тээвэр ээ нэмээчээ

    Хариулах
  • 149.97.202.95
    2022/05/28

    Xulgaich pizdaa ard tumnii karmaanaas xuuxdiin xoolnoos xogshidiin tetgeberees mongoliin ireeduigees xulgai xiisen pizdaa a

    Хариулах
  • 149.97.202.95
    2022/05/28

    Ene xujaa naraas shabxruugiin gordoj teeberiin unii nemj ajilsan pizdaa shuu

    Хариулах
  • 149.97.202.95
    2022/05/28

    Ene pizdaa zailaasai

    Хариулах
  • 66.181.186.226
    2022/05/26

    Alban ajil khashij baigaa bol tolgoigoo ajilluulj setgeech ard tvmnees asuugaach gatag garlagaag ni chaddaggvi medleg chin khvrekhgvi bol chaddagt ni sain duraaraa alban tushaalaa uglduu zuvkhun neg tosgonii khamaaraltai bna shdee mongol uls khedkhen khujaa nariin medel ban shdee

    Хариулах
  • 66.181.184.76
    2022/05/26

    Та минь хяналтаа тавихгүй яасан юм бэ, наймаачин, доод тушаалын хүмүүс чинь улс төлөөлдөг болсон уу

    Хариулах
  • 66.181.161.6
    2022/05/26

    Chinii 90sayiin hajuud 10 say ydargaa biz

    Хариулах
  • 64.119.27.135
    2022/05/26

    Haltar medehuin deed3er medej bgaa hudlaa yum yariad

    Хариулах
  • 64.119.25.240
    2022/05/25

    ЧИ ӨӨРӨӨ ЮУ Ч МЭДЭХГҮЙ. МЭДЭХГҮЙ МЯНГАН ҮГНИЙ ТАГЛАА

    Хариулах
    • 202.9.46.84
      2022/05/26

      Үнэн шүү

  • 66.181.187.70
    2022/05/25

    Teeverchid nertei hujaagin hol garuud mongolchuudig shulj bgaa sh uuu...ereeni teeverchìded buu itgeerei hujaagaas door sh uuu

    Хариулах
  • 103.229.120.172
    2022/05/25

    Yostoi hutsdag haltar bnda

    Хариулах
  • 103.57.93.221
    2022/05/25

    Манайхан өөрсдөө тээврээ өсгөж юмны үнийг хөөрөгдсөн энийг гарц бгаа шүү

    Хариулах
  • 103.57.93.221
    2022/05/25

    Манай тээвэр зуучыхан компани өөрсдөө хятадад тээврээ нэмий хоёуулаа ашгаа хуваая гэж манайхан тэгнж нэмүүлсэн гэсэн тэрнээс хятадууд юуч нэмээгүй шүү

    Хариулах
    • 202.9.46.84
      2022/05/26

      Үнэн

  • 150.129.143.98
    2022/05/25

    Une huurugduj avilgiin suljee uusgesen etgeeduud unen ilchlegdeed ireheer Haltar said ruu dairch bn. Unendee manai avilgachdad ih uchir bdag. Haa yavaa gazraa dandaa avilga heel hahuuli luivarxhiij yavdag xvmvvsth Hyatad shig hatuu hariutslaga tootsoh heregtei.

    Хариулах
  • 202.126.89.118
    2022/05/25

    Bid sudalsan geshhh. Hergiin ezen shuu dee. Odoo shorond hiih heregtei.

    Хариулах
  • 43.228.129.150
    2022/05/25

    ter huurugdultiig zohion baiguulagch HALTAR SAID gedgiig batalj bolno

    Хариулах