О.Амгаланбаатар: Засаг даргаар ажиллах хугацаандаа гаргасан бүх тушаал шийдвэрийг АТГ-т өгч шалгуулна

Админ
2022/06/15

#ШУУД: Говь-Алтай аймгийн Засаг дарга О.Амгаланбаатар АТГ-ын гадаа мэдээлэл хийж байна...

О.Амгаланбаатар: 

- О.Амгаланбаатар миний бие Говь-Алтай аймгийн Засаг даргаар хоёр дахь удаа сонгогдон ажиллаж байна. Энэ хугацаанд өөрийн гаргасан бүх тушаал шийдвэр зэрэг өөрт хамааралтай бүх бичиг баримтыг АТГ-т өгч, хуулийн дагуу шалгуулах хүсэлт гаргаж байна.

- Сүүлийн үед  нэр бүхий улс төрчид захиалгаар хэвлэл мэдээллийн хэрэгсэлд мөнгө төлж намайг гүтгүүлж, зохион байгуулалттайгаар харлуулах үйл ажиллагаа явуулж байна. 

- Говь-Алтай аймгийн төсвийг зориулалтын бусаар зарцуулж, хамаарал бүхий этгээдүүдэд газар олгосон, Land Cruiser машиныг сая төгрөгөөр өгсөн байна гэх мэт өөрт огт хамааралгүй, миний гаргаагүй шийдвэрийг гаргасан болгож байгаа увайгүй зүйл хэрээс хэтэрч байна. 

- Өөрийн хүсэлтээр шалгуулах хүсэлт өгч байгаа нь Монголын улс төрчдөд жишиг болъё гэж бодсон юм. Бүгд шударга ажиллах хэрэгтэй, бас шударга ажиллаж байгаагаа нотолж өөрсдөө шалгуулдаг байх хэрэгтэй.


Сэтгэгдэл (1)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 66.181.169.108
    2022/06/15

    Сэтгүүлч нар асуултаа зөв тавиач ээ

    Хариулах