МЭРГЭЖЛИЙН ХЯНАЛТ: Баяр наадмын үеэр хяналт тавьж ажиллаж байна

Админ
2022/07/11

НМХГ-ын 243 улсын (ахлах) байцаагч, албан хаагчид Төв цэнгэлдэх хүрээлэн, Хүй долоон худаг, Үндэсний цэцэрлэгт хүрээлэн, Үндэсний соёл амралтын хүрээлэн, Сүхбаатарын талбай, Төрийн өндөрлөгүүдийн хүлээн авалт, Багануур, Налайх дүүргийн наадамд худалдаа, үйлчилгээ эрхэлж буй 741 аж ахуйн нэгж иргэний үйл ажиллагаанд урьдчилан сэргийлэх хяналт шалгалт хийж, хүнсний аюулгүй байдал, эрүүл ахуйн шаардлага, хөдөлмөрийн аюулгүй байдал, газын аюулгүй ажиллагааг хангаж ажиллах талаар сэрэмжлүүлэг, зөвлөмж, зөвлөгөө өгч, болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлж, ажиллаж байна.

Шалгалтын явцад явуулын 2 лабораторид айраг, сүү, сүүн бүтээгдэхүүн, ундаа, жимснээс дээж авч, шинжилгээнд хамруулж, Төв цэнгэлдэх хүрээлэнгийн нийт 19400 мкв талбайд (13000 гаруй сандал, 23 ариун цэврийн цэгийн 130 гаруй суултуур, орох гарах 18 хаалга, хогийн цэг 1) 0,02%-ын гипохлорид кальци, хлорсептороор халдваргүйтгэл хийхэд хяналт тавьж ажиллаж байна.





Сэтгэгдэл (2)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 202.72.245.206
    Өчигдөр

    aigaad golognood baigaa umuu !!! , ter Emeeltiin omchiirson machnii asuudliig yagaad chav daraad baigaa um !!! , yg odoo ochij chalgaachee, zorigtoi ech oronch bai ene schalgadag chumuus !!!

    Хариулах
  • 166.194.132.32
    2022/07/11

    Мэрэгжилийн хяналтыхаан хяналт тавих нь зөв гэхдээ Хятадын махны үйлдвэрт хяналт тавиач дээ Зөвхөн монголчууд биш монголын нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж бгаа бүх үйлдвэр хүнсний үйл ажилгаа эрхэлдэг аж ахуйн нэгжүүдийг шалгах хэрэгтэй шүү дээ

    Хариулах