Зура-II киног Холливудын кино компаниуд онцолжээ

Админ
2022/09/19

Соёлын сайд Ч.Номингийн урилгаар өнгөрсөн долоо хоногт “NETFLIX”, “HBO”, “WARNER BROS”, “PARAMOUNT PICTURES” зэрэг дэлхийн томоохон кино компаниудын төлөөллүүд Монгол Улсад ирж, кино урлагийн салбарын 100 гаруй уран бүтээлчидтэй хэлэлцүүлэг зохион байгуулсан билээ. 

Тус хэлэлцүүлгийн үеэр  “NETFLIX”, “HBO”, “WARNER BROS”, “PARAMOUNT PICTURES” зэрэг дэлхийн томоохон кино компаниудын төлөөллүүд монголын кино урлаг дэлхийн түвшинд хүрсэн талаар сэтгэгдэлээ хуваалцсан байна.  Тухайлбал, 


WARNER BROS компанийн дэд Ерөнхийлөгч, ОУ-ын контент хөгжүүлэлийн менежер Карри Реган  "Би Монгол кино олон үзээгүй. Гэхдээ Зура киног үзээд гайхсан. Хүлээлт тийм ч өндөр байгаагүй. Гэтэл Монголын кино урлаг олон улсын түвшинд хүрсэн юм байна гэдгийг мэдлээ. Хойшдын хамтын ажиллагаанд эргэлзээ алга гэдгийг хэлье" гэжээ. 


Мөн “HBO”, “WARNER BROS” компанийн продакшн хариуцсан менежер Крутин Патель "Монголын кино урлаг олон улсын түвшинд хүрсэн байна. Тухайлбал Зура киноны зураг авалт, ашигласан техник, мэргэжлийн уран бүтээлийн тоглолт, найруулга үнэхээр гайхалтай. Олон улсын түвшинд бүтээж чадсан байна гэжээ.


Энэхүү хэлэлцүүлгийн үеэр кино урлагийн олон улсын туршлагыг судлах, Монголын кино урлагийн салбарыг олон улсад сурталчлан таниулах, хамтын ажиллааг хөгжүүлэх боломжуудын талаар нээлттэй ярилцсан юм. 




Сэтгэгдэл (10)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 67.69.76.111
    2022/09/20

    Ямар сайхан мэдээ вэ? Тийм байлгүй дээ энэ чинь Монгол хүний ухаан, авьяас чадвар ер нь хэнээс ч дутахгүй шүү! Илүү гарна уу л гэхээс. Их савны ёроол гэдэг шиг. Их Монгол улсын байгуулж явсан хүмүүсийн үргэлжлэл шүү дээ бид чинь. Зөндөө их эрдэнэс бидэнд өвлөгдөн үлдсэн гэдэгт огт эргэлздэггүй ээ! Сайхан залуусаараа бахархаж байнөөөө!

    Хариулах
  • 202.126.90.72
    2022/09/20

    Яагаад бид бие биенээ доош хийж байдаг байнаа. Бид бол хөгжиж байгаа улс орон юм. Дотор нь байгаа бүхий л нэгж хэсэг хөгжихгэж замнаж байгаа шүү!

    Хариулах
  • 172.58.190.195
    2022/09/20

    Goe ymaa

    Хариулах
  • 66.181.176.86
    2022/09/20

    За яахав монголд ирээд сайхан зочлуулж, дайлуулж амарч аваад явсан хүмүүс чинь юу гэж монголчуудыг муулах вэ дээ, эргээд тэд монголын киночдыг яаж дэмжихийг хүлээх үлдлээ.

    Хариулах
  • 150.129.141.217
    2022/09/19

    Tegeed gadnii ulsad ochchihood tanai kino chin avah yumgui muu bna geed heleed suuj bh hun bhgui bizdee haha, mongolchuudiinhaa l setgelgeend taaruulj kino hiideg, hudlaa ogshoohoos uur yumgui kino hiideg ni bodit bdal yumdaa, sound, graphic, ungu tavilt, cgi geed hugjij l bga bh, gehdee neg kino uzsen yum shig sanagdahaar neg ch kino hiisengui, kino urlagiig demjih tusul huuli garchihval tendees ni sanhuujilt avchih geed hud marketing l yumdaa arai2, arai donguur production gej bodood gaigui yum huleedeg bsan odoo bol unelgee shalaar neg unachihaad l bga shu

    Хариулах
  • 66.181.161.40
    2022/09/19

    Гоё кино бсн шүү, шар үс нтр босоол

    Хариулах
  • 118.235.6.211
    2022/09/19

    Zura ch gaihaltai shu uy yarihav

    Хариулах
  • 202.126.88.100
    2022/09/19

    dan solongos kino hulgaildag garuudshdee

    Хариулах
    • 66.181.161.87
      2022/09/19

      Чи өөрийнхөө гар утсаар 5 минутын аятайхан бичлэг хийгээд үзүүлээч аалзаа

  • 202.179.14.150
    2022/09/19

    Мундаг байна улам их амжилт

    Хариулах