Өвлийн амралтаараа Филиппин, Малайз, Сингапурт

Админ
2022/11/02

Бид жил бүр оюутан сурагчдын Зун болон Өвлийн амралтаар эрчимжүүлсэн Англи хэлний кэмп Филиппин, Сингапур, Малайз, Турк, Канад, Европ-д хэрэгжүүлдэг. 

Энэ жилийн өвлийн амралтаар Англи хэл сураад, гадаадад аялаад ирэх хөтөлбөрүүд нээгдлээ. Филиппин, Сингапур, Малайз-д 1 сар буюу 4-н долоо хоногийн хөтөлбөрүүд зарлаж байна.

Филиппин-ы онцлог:

Филиппины онцлог нь Спарта арга буюу өдөрт маш олон цагаар буюу 8-10 цаг хичээллэнэ, Хагас бүтэн сайнд амарч Арлуудаар аялах, зугаалах, дэлгүүр шоппинг хийх хөтөлбөрүүдтэй. Насны хувьд 10-17 байна. CIA academy, EV academy, CELLA, QQ English зэрэг сургуулиуд дээр явагдана.

 Сингапурын онцлог:

Сингапурын Kaplan Higher Education Institute тэй хамтарч зохион байгуулж байна, энэ сургууль нь Австрали, Их Британий топ их сургуулиудын хөтөлбөрийг хэрэгжүүлэгч сургууль юм. Насны хувьд 15-24 байна. Сингапурт их сургуулиуд сурах хүсэлтэй хүүхэд залуучууд очиж танилцах, кампус-т нь байрлаж үзэх боломжтой юм. 

 Малайзын онцлог: 

Малайз улс нь эдийн засгаараа Сингапуртай энэ зэрэгцэж ирж байгаа улс юм. Үүний баталгаа нь Дэлхийн хамгийн өндөр 2 цамхагийн нэг Merdeka Tower Малайзид баригдаж дуусч байна. Малайз нь мөн Австрали, Их Британий их сургуулиудын салбар кампусууд байрладаг онцлогтой. Бид энэ удаад нийслэл Куала Лумпур-т байрлах ELS english school сургуультай хамтарч хэрэгжүүлж байна.

  • Дэлгэрэнгүй мэдээлэлийг энд дарж үзнэ үү

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна