Дөрөвдүгээр эмнэлэгт БНСУ-ын эмч нар үнэгүй үзлэг хийнэ

Б.Ариунзаяа
2023/04/25

Хавдар судлалын үндэсний төвийн дэргэд байрлалтай Дөрөвдүгээр төв эмнэлэгт БНСУ-ын эмч нар үнэ төлбөргүй үзлэг хийхээр төлөвлөжээ. Тодруулбал, Дөрөвдүгээр эмнэлэг нь олон улсын хамтын ажиллагааныхаа хүрээнд Өмнөд Солонгосын "Бүндан Жэсэн" нэгдсэн эмнэлгийн нарийн мэргэжлийн эмч нарын хамтарсан үзлэгийг 2023 оны тавдугаар сарын 19-ний өдөр зохион байгуулахаар төлөвлөсөн байна.


Мэргэжлийн эмч нарт үзүүлэхээр цаг авах бол бидний бэлдсэн бүртгэлийн хуудасны линкээр хандаж хэрэгтэй мэдээллүүдийг бөглөх аж. Учир нь фэйсбүүк чат болон утсаар бүртгүүлэх боломжгүй м байна.

Google аккоунтаар дамжин холбоос руу нэвтрэн орж бүртгэл хийлгэнэ. 

Линк: https://forms.gle/LnshA4Fte2BQcTaY9

Бүртгэлийн мэдээллийг бүрэн гүйцэд бөглөсөн тохиолдолд эмнэлгийн ажилтан тантай холбогдон илүү дэлгэрэнгүй мэдээлэл өгч, үзлэгийн цаг өгөх болно.




Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна