Хөдөөгийн сэргэлтийн бодлогын хүрээнд “Нээлттэй Дорноговь” чуулган зохион байгуулагдах гэж байна

Б.Ариунзаяа
2023/04/25

Хөдөөгийн сэргэлтийн бодлогын хүрээнд “нээлттэй дорноговь” чуулган ирэх баасан, бямба гарагт /2023.04.28-29/ зохион байгуулагдах гэж байна.

           Чуулга уулзалтаар Улаанбаатар хотоос Дорноговь аймагт шилжин суурьших иргэн, аж ахуйн нэгжүүдэд орон нутгийн онцлог, давуу тал, шилжин суурьшигчдыг хүлээж авах бодлого төлөвлөлтөө танилцуулна.

Мөн “Нээлттэй Дорноговь”-2023 зорилтот жилийн хугацаанд хийгдэх их бүтээн байгуулалт, хөрөнгө оруулалтын талаарх мэдээлэл, бизнес боломжууд, Барилга орон сууцны үзэсгэлэн, уул уурхайн зөвлөгөөн, Fuckup nights зэрэг арга хэмжээнүүд болох тул иргэн, аж ахуйн нэгж, байгууллага та бүхнийг өргөнөөр оролцохыг урьж байна.

       “Нээлттэй Дорноговь” чуулга уулзалтад оролцохдоо www.dornogovi.gov.mn вэб сайт, Дорноговь аймгийн Засаг даргын Тамгын газрын фэйсбүүк хуудас болон дараах QR кодоор бүртгэлээ хийлгээрэй.



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна