“Twitter”-т дуудлага хийж, мессеж илгээдэг болно

Б.Ариунзаяа
2023/05/11

ВАШИНГТОН. /Reuters/. Мягмар гарагт “Twitter” компанийн гүйцэтгэх захирал Илон Маск нийгмийн сүлжээний платформдоо шинээр нэвтрүүлэх функцуудынхаа талаар мэдэгджээ.

Тодруулбал, “Twitter” удахгүй дуудлага хийж, мессеж илгээдэг функцтэй болох гэнэ. 

Өнгөрсөн онд И.Маск “Twitter 2.0 The Everything App” хэмээх төлөвлөгөөнийхөө талаар танилцуулаад, энэ нь мессеж илгээх, урт жиргээ нийтлэх, төлбөр төлөх зэрэг шинэ функцуудтай байна гэж мэдээлж байсан. 

“Тун удахгүй та бүхэн нийгмийн сүлжээний платформ дахь хэнтэй ч дуудлага хийж, дүрсээ харж ярих боломжтой болно, ингэснээр та утасны дугаараа өгөхгүйгээр дэлхийн хаана байгаагаас нь үл хамааран хүмүүстэй ярих боломжтой болно” гэж И.Маск мягмар гарагт жиргэсэн байна. 

“Twitter”-ийн дуудлага хийх функц нь “бичил блогийн” уг платформыг “Meta” компанийн “Facebook”, “Instagram” зэрэг нийгмийн сүлжээний аппликейшнүүдтэй төстэй болгох юм.  

И.Маскийн хэлснээр, “Twitter”-т шууд мессеж илгээх боломжтой функц лхагва гаргаас нээгдэнэ. Гэхдээ дуудлагын функцын талаар мэдээлэл өгөөгүй байна. 

Энэ долоо хоногт “Twitter” мөн олон жилийн турш идэвхгүй байсан хаягуудыг устгаж, архивлаж хадгалах ажлыг эхлүүлнэ гэдгээ мэдэгдээд байгаа юм. 

Эх сурвалж: https://montsame.mn/


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна