Цагаан ордон: Ж.Байден К.Фүмиотой тавдугаар сарын 18-нд Хирошимад уулзана

Б.Ариунзаяа
2023/05/15

ВАШИНГТОН. /Kyodo/. АНУ-ын Ерөнхийлөгч Жо Байден Японы баруун нутгийн Хирошима хотноо болох “Долоогийн бүлэг”-ийн дээд хэмжээний уулзалтын өмнө Японы Ерөнхий сайд Кишида Фүмиотой тус хотод хэлэлцээ хийнэ гэж Цагаан ордон мэдэгдэв.

Ж.Байден Вашингтоноос лхагва гарагт мордож, Хирошимад пүрэв гарагт хүрэлцэн ирэх бөгөөд энэ нь түүний хувьд 2021 онд үүрэг ажилдаа орсноосоо хойш Япон улсад хийж буй хоёр дахь айлчлал болох юм. “Долоогийн бүлэг”-ийн дээд хэмжээний уулзалт баасан гаргаас ням гарагт болно.

Хамгийн сүүлд Вашингтонд нэгдүгээр сард уулзсан Ж.Байден, К.Фүмио нар хоёр орны аюулгүй байдлын эвслийн бат бөх байдлыг нотлохын сацуу Энэтхэг-Номхон далайн бүс нутагт Хятадын өсөн нэмэгдэж буй нөлөө болон Украин дахь Оросын дайнд үзүүлэх хариу арга хэмжээний талаар хэлэлцэх төлөвтэй байна.

Ж.Байден Хирошимад хүрэлцэн очсоноор Дэлхийн II дайны сүүлчийн өдрүүдэд АНУ-ын атомын бөмбөгдөлтөд өртсөн хотод зочилсон АНУ-ын хоёр дахь ерөнхийлөгч болно.

эх сурвалж: https://montsame.mn


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна