БНАСАУ-ын удирдагч цэргийн тагнуулын хиймэл дагуулыг шалгажээ

Админ
2023/05/17

ПЁНЬЯН. /KCNA/. БНАСАУ-ын удирдагч Ким Жөн Ун улсынхаа анхны цэргийн тагнуулын хиймэл дагуулыг шалгаж, “цаашдын үйл ажиллагааны төлөвлөгөөнд” зөвшөөрөл олголоо гэж тус улсын төрийн мэдлийн хэвлэл өнөө өглөө мэдээлжээ.

"Ким Жөн Ун Хиймэл дагуул хөөргөхөд бэлтгэх байнгын бус хорооны үйл ажиллагааг биечлэн шалгаж, хөөргөхөд бүрэн бэлэн байгаа цэргийн тагнуулын 1-р хиймэл дагуулыг үзэж шалгалаа. Тэрбээр мөн тус хорооны цаашдын үйл ажиллагааны төлөвлөгөөг батлав"  гэж Солонгосын төв цахилгаан мэдээний агентлаг /KCNA/ мэдээлсэн байна.

Ким Жөн Ун “АНУ-ын империалистууд, БНСУ-ын хорон санаат утсан хүүхэлдэйнүүд Умардтай сөргөлдсөн үйлдлээ улам нэмэгдүүлэх тусам тэднийг тогтоон барихын тулд “илүү шударга, ил тод, эрс шийдэмгий” өөрийгөө хамгаалах эрхээ эдлэх болно хэмээн цохон тэмдэглэсэн байна. 

Эх сурвалж: https://montsame.mn


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна